Шоу бизнесийн ертөнцөд хамгийн их яригддаг хосууд бол Кардашиан Уэст нар. Тэд долоон жил ханилж, дөрвөн хүүхэдтэй болсон ч эцэст нь Ким Кардашиан Канье Уэстээс салах өргөдлөө өгчээ. Тэдний харилцаа тааруу байгаа тухай хэвлэлээр олон сарын турш яригдсан. Тэгвэл Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн нь өчигдөр тодорхой болов.
Салалтын тухай хэн нь ч одоогоор олон нийтэд тайлбар өгөөгүй байна. Гэхдээ People.com-д эх сурвалжийн мэдээлснээр, "Кардашиан хүүхдүүдээ хохироохгүй, хамгаалах гэсэндээ олон сар тэсч ирсээр өдийг хүрсэн, одоо урам нь хугарч, хэцүү нөхцөлд байна. Тэдний хооронд эвлэрэшгүй нөхцөл байдал үүссэн" гэжээ.
40 настай Кардашиан Вест, 43 настай Уэст нар хоёулаа гэрлэхээсээ өмнө маш алдартай байсан. Харин хосууд болсноос хойш шоу ертөнцийн карьер нь улам эрчийг авсан. Форбс сэтгүүлээс гаргасан мэдээллээр Кардашьян Уэст нь голчлон гоо сайхны бүтээгдэхүүний KKW Beauty-ээс 780 сая доллар (557 сая фунт стерлинг) -тай тэнцэх хөрөнгө, нөхөр Уэст нь Yeezy брэндийн ачаар тэрбумтан болсон гэдэг.