Амиа алдсан жуулчин нас барахынхаа өмнө Монголыг хамгийн аюулгүй газар гэжээ

8
2021 оны 2 сарын 182021-02-18
Амиа алдсан жуулчин нас барахынхаа өмнө Монголыг хамгийн аюулгүй газар гэжээ

Их Британийн иргэн 53 настай Стивен Нэш 2016 оны 8-р сард найз Гарет Астонтой хамт Хангай нуруу руу 10 хоногийн хугацаанд 350 км туулахаар төлөвлөсөн байжээ. Аяллын явцад Астон ташаандаа гэмтэл авсны улмаас Нэш аяллаа ганцаараа цааш үргэлжлүүлсэн байна. Гэвч маргааш нь нутгийнхан түүний цогцсыг хөндийгөөс олжээ. Нэшийг хүний гарт амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм.

Түүний эхнэр, шүүх хурлын үеэр хэлэхдээ,

"Миний нөхөр явахаасаа өмнө "Монгол бол хамгийн сайхан, найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг улс. Манчестераас ч илүү аюулгүй гэж хэлж байсан"  гэв. 

39 настай Монгол Улсын иргэн Г нь Нэшийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2017 онд 16 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ялын тогтоолыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч ялыг хэвээр үлдээж, ялын хугацааг хоёр жилээр нэмсэн байна. Мөрдөн байцаалтын явцад Нэшийн биед хутганы хоёр шарх байсныг тогтоосон ба нэг нь зүрхэн хэсэгт гол артерийн судсыг дайрчээ.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

1 цагийн өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

3 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

3 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө