БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакциныг хүлээж авлаа

1
2021 оны 2 сарын 232021-02-23
БНХАУ-аас 300 мянган тун Синофарм вакциныг хүлээж авлаа

Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус 150 мян/хүн тун вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс Монгол Улсад цар тахал дэгдсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хандивласаар ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаа вакцин илгээж буй нь цар тахлын эсрэг хийж буй бидний тэмцлийг богино хугацаанд илүү үр дүнд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна.

May be an image of 1 person, standing and indoor

Санал болгох

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа  Шадар сайд илэрхийлэв.

18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

19 цагийн өмнө
МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийн мэндчилгээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг хүргэж байна.

1 өдрийн өмнө