Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байгаа.
Ерөнхий сайдын хэлснээр, "Өнөөдрөөс Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн Азийн цөөн орнуудын нэг болж байна. Вакцин хийлгэх эсэх нь сайн дурын үндсэн дээр явагдана. Хамтын хүчээр энэ цар тахлаас сэргийлж чадвал удахгүй бид хаагдсан бүхнээ нээж чадна" гэлээ.