Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдрөөс ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өнөөдөр Улсын Их дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж, нөхцөл байдалтай танилсан. Ерөнхий сайд хэлэхдээ, төр, хувийн хэвшил цар тахлын эсрэг хамтарч ажиллах, гаргаад байгаа түр журмаа ягштал мөрдүүлэхийг санууллаа.