Шүүгч нарын бичлэгтэй холбоотойгоор иргэд жагсаж байна

3
2021 оны 2 сарын 232021-02-23
Шүүгч нарын бичлэгтэй холбоотойгоор иргэд жагсаж байна

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан гэх бичлэг өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон. 

Тухайн бичлэгтэй холбогдуулан "Нэхүүл" нам бус залуусын хөдөлгөөнийхөн шүүгч нарыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд жагслаа. Нэр бүхий шүүгч нар хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт цагдаагийн газраас хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Санал болгох

Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

6 минутын өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

9 минутын өмнө
“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

19 минутын өмнө
Өнөөдрөөс хорт хавдрын хими эмчилгээнд өвчтөн хамтын төлбөр төлөхгүй

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

16 цагийн өмнө