ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

2021 оны 2 сарын 232021-02-23
ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

УОК-ын энэ сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэхээр болоод байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдийн анхааралд мэдээлэл хүргүүлжээ. 

Иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 15,000 төгрөг буюу нийт 515,000 төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхааруулжээ. 

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг илтгэх бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөжээ. 

Санал болгох

Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

11 минутын өмнө
Ч.Болортуяа: Үнэгүй фитнесст бус залуусыг ажлын байраар хангахад 500 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдрөөс эхлэн 500 тэрбум төгрөгөөр хоёр сар үнэгүй фитнест явуулна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

31 минутын өмнө
Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ

Дуучин Б.Амархүү 1,6 жилийн ял эдлээд суллагджээ. Шүүхээс түүнийг авто машиндаа хар тамхи хэрэглэсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ. 

1 цагийн өмнө
Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

1 цагийн өмнө