Вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ E-Mongolia-аас авна

2021 оны 2 сарын 232021-02-23
 Вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ E-Mongolia-аас авна

“Covid-19” цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээгээ иргэд E-Mongolia цахим хуудсаас авна.

Тус гэрчилгээ нь монгол болон англи хэлээр гарах боломжтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Астразенека” вакцин хийлгэсэнээр Монгол Улсад covid-19-с урьдчилан сэргийлэх бүх нийтийн вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн.  Монгол Улсад БНЭУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакцины 150 мянган тун, БНХАУ-аас 300 мянган тун “Синофарм” вакцин ирээд байна.

Веб: www.e-Mongolia.mn

Мобайл апп:

iOS App: https://apple.co/36G1ZDR

Android App: https://bit.ly/2Sj3nUk

Нэвтрэх болон Үйлчилгээ авах заавар:

https://www.youtube.com/channel/UCVqv_boa73KgDV0NyqbRRZw

Санал болгох

Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ

Дуучин Б.Амархүү 1,6 жилийн ял эдлээд суллагджээ. Шүүхээс түүнийг авто машиндаа хар тамхи хэрэглэсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ. 

20 минутын өмнө
Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

1 цагийн өмнө
Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

1 цагийн өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

1 цагийн өмнө