Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх газрууд 00:00 цаг хүртэл ажиллана

2021 оны 2 сарын 232021-02-23
Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх газрууд 00:00 цаг хүртэл ажиллана

Хүнсний дэлгүүр, ресторан, паб зэрэг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд 2-р зэрэг буюу ?шар бүс-д шилжсэний дагуу 07:00-оос 00:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжсэнийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах хугацаа 07.00-21.00 цаг хүртэл байсан.

Засгийн газраас халдвар тархалтын шаталсан түвшинг өнгөөр тогтоож, тухайн үед авах арга хэмжээний талаар мэдээлсэн. Уг зэрэглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг

1-р зэрэг буюу ногоон бүс болсон тохиолдолд хэвийн горимоор

2-р зэрэг буюу шар - өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдол 07:00-00:00 цаг хүртэл

3-р зэрэг буюу улбар шар – өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-22:00 цаг хүртэл

4-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар журамласан.

Санал болгох

Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

13 минутын өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

16 минутын өмнө
“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

26 минутын өмнө
Өнөөдрөөс хорт хавдрын хими эмчилгээнд өвчтөн хамтын төлбөр төлөхгүй

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

16 цагийн өмнө