Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн

2021 оны 2 сарын 232021-02-23
Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ. Цаашид нийслэл , аймаг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эрсдлийн үнэлгээ, автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих зэрэгт анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сануулав.  Мөн иргэдэд аливаа мэдээ, мэдээллийг үнэн зөв, хоёрдмол утгагүй хүргэж байхыг үүрэг болгов. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-тэй холбоотой нэгдсэн тайланг маргааш нийтэд мэдээлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа  Шадар сайд илэрхийлэв.

17 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН" илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

18 цагийн өмнө
МАН-ын 100 жил, Эх орончдын өдрийн мэндчилгээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулсан мэндчилгээг хүргэж байна.

1 өдрийн өмнө