Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

2021 оны 2 сарын 222021-02-22
Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.6 (6,5 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага дээрх хугацаанд 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 (9,4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 25.7 (15,9 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 2.1 (16,9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Ажилгүйдлийн даатгалын сангаас өнгөрсөн сард 2887 хүнд 4.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 811 (39,1 хувь) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 612.3 (12,4 хувь) сая төгрөгөөр багаслаа.

Нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард 451.5 мянган хүн тэтгэвэр авсны 75,6 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15,6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8,8 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагч байв.

Санал болгох

СЗХ: Токен, криптовалют, койны үнийн савалгаа их, эрсдэл өндөр гэдгийг анхааруулав

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

1 цагийн өмнө
Нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олголоо

Монголбанк урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу энэ сарын 22-нд ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банканд нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов. Энэ нь Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохыг шийдвэрлэсний дагуу зохион байгуулсан арилжаа юм. 

7 өдрийн өмнө
Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

8 өдрийн өмнө
"Рио Тинто" 9 тэрбум ам.долларын ногдол ашгаа хуваарилна

Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 9 тэрбум америк долларын ногдол ашгаа хувьцаа эзэмшигч нартаа хуваарилахаа мэдэгдлээ.

8 өдрийн өмнө