Өнөөдрөөс нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөн оролцоно.
Мөн хотоос гарах хөдөлгөөнд тавигдсан хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдсэн хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа өнөөдөр өглөө 06:00 цагт дууссан. 100 гаруй мянган ААН-ийн 95 хувиас дээш нь үйл ажиллагаагаа эхэлж хэвийн горимд шилжлээ.