Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпын эрхийн төлөө тоглоно

2021 оны 2 сарын 242021-02-24
Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпын эрхийн төлөө тоглоно

Токио 2021 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох хоёр тэмцээний товыг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /ОУСБХ/ зарлалаа.

2019 оны арваннэгдүгээр сарын 01-нд ОУСБХ 3х3 төрөлд Дэлхийн чансаагаар тэргүүлэгч эмэгтэй, эрэгтэй 4, 4 багт Токиогийн Олимпын эрхийг олгосон. 

Эмэгтэй дөрвөн эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улсууд аваад байгаа бол эрэгтэй дөрвөн эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байна. Монголын эрэгтэй баг чансаагаараа эрхээ авах болзол хангасан ч зохион байгуулагч орны цагаан хуудсаар Япон эрх авснаар манай баг эрхгүй хоцорсон билээ.

Харин одоо үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн эрхийн төлөөх хоёр тэмцээн болно. Эхний тэмцээн тавдугаар сарын 26-30-ны хооронд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 баг тоглох ба эхний 3 байранд орсон багууд олимпын эрхээ авна.

Тус тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн 1 дэх багаар эрэмбэлэгдээд байна.

Түүнчлэн зургаадугаар сарын 04-06-ны хооронд Унгарын Дебрецен хотод 6 баг өрсөлдөж нэг нь эрхээ авна. Энэхүү тэмцээнд 2012 оны Лондонгийн Олимп, 2016 Риогийн Олимпод сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд оролцоогүй 3х3 сагсан бөмбөгийн чансаа өндөр эрэгтэй эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөнө.

Токио 2021 Олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцох юм.

Санал болгох

Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

3 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө
Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. 

5 өдрийн өмнө