ФАУСТ жүжгийг ирэх сарын 5-наас 50 хувийн хямдралтай тоглож эхэлнэ

2021 оны 2 сарын 242021-02-24
ФАУСТ жүжгийг ирэх сарын 5-наас 50 хувийн хямдралтай тоглож эхэлнэ

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн  ФАУСТ жүжгийг 50 хувийн хямдралтай дахин толилуулна. 

Цар тахлын хорио цээрийн улмаас хойшлоод байсан тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдана.

Сонгодог бүтээлийг удаан хүлээсэн хол хорионы дараах энэ цагт олон нийтэд урлагийн үйлчилгээг түгээх зорилгоор АЛЬФА театрын хамт олон тасалбарын үнээ 50 хувь хямдруулжээ. 

Найруулагч, Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн. Тэгвэл найруулагч М.Батболд “Альфа” пост драмын театр байгуулж, театраа И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээснийг бид мэдээлсэн.

“Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглож байв.

Санал болгох

Ахлах тогооч ТАКИ  ааш муутай болсны нууц

“Эргэдэг гал тогоо”-ны шүүгч ТАКИ муухай ааштай байдагийн нууц

15 өдрийн өмнө
ФАУСТ жүжгийг ирэх сарын 5-наас 50 хувийн хямдралтай тоглож эхэлнэ

Цар тахлын хорио цээрийн улмаас хойшлоод байсан тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдана.

2 сарын өмнө
Кардашиан хүүхдүүдээ бодон олон сар тэссэн, одоо хангалттай гэжээ

Тэгвэл Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн нь өчигдөр тодорхой болов.

2 сарын өмнө
"Мортал Комбат" кино 4-р сарын 16-нд нээлтээ хийнэ

Харин энэ удаад тус кино үзэгчдийн дунд нилээн хүлээлт үүсгээд байна.

2 сарын өмнө