Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

2021 оны 2 сарын 262021-02-26
Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар 39 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тус аймгийн онцгой комисс тухайн дуудлагыг өчигдөр өдрийн 07:45 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн, Цагдаагийн газрын нийт 45 хүн, 9 автомашинтай 25 км замыг туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б, туслах жолооч Сонгинохайрхан дүүргийн харьяат М нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас осол гарчээ.

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.

Санал болгох

Дархан-Уул аймагт нийт тохиолдол 324 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 324 боллоо.

1 өдрийн өмнө
Хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ

Хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр халдварыг тээн, бусдад тараасан тохиолдол гарсаар байна.

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт халдварын эрсдэлтэй байршлуудаас маргааш шинжилгээ авна

Дарханд сүүлийн 24 цагт 441 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг тохиолдол  батлагдсан байна. Ингэснээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо 182 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдлын хувьд: 

6 өдрийн өмнө
Зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Өнгөрсөн хоногт буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-15-нд өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм:

6 өдрийн өмнө