Марафонч Б.Сэр-Од "Токио-2020" олимпод оролцох болзлыг хангалаа

2021 оны 3 сарын 12021-03-01
Марафонч Б.Сэр-Од "Токио-2020" олимпод оролцох болзлыг хангалаа

Хоёрдугаар сарын 28-нд Японы Оцү хотноо явагдсан Lake Biwa Mainichi Marathon-д хурд сорьсон манай Бат-Очирын Сэр-Од 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг биелүүллээ. 

1946 оноос эхлэн зохиогдсон, Японы хамгийн эртний марафонд тооцогддог, зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой, Дэлхийн хөнгөнатлетикийн холбооны “ Gold label” ангилалд багтдаг  “ Lake Biwa marathon” -д энэ жил цар тахлаас шалтгаалан зөвхөн Японы болон Японд бэлтгэл хийж буй гадны нийтдээ 450 гаруй марафонч хурд сорьжээ. 

World Athletics буюу Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо нь Олимпийн наадамд оролцох болзол ( entry mark) зай, төрөл тус бүр дээр тогтоодог бөгөөд марафон гүйлтэд эрэгтэйчүүд 2 цаг  11 минут 30 секундээс дотогш гүйж байж энэ болзлыг биелүүлдэг билээ.

Энэ жил 39 настай Б.Сэр-Од маань анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм. Мөн тэрбээр Хөнгөнатлетикийн ДАШТ-д ( хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ 9 удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “ Их хурд”-д эхний 10 -т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг. 

Дашрамд дурьдахад “Токио -2020” олимпийн наадмын болзлыг манай хөнгөнатлетикчдаас марафон гүйлтээр өмнө нь Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар биелүүлсэн билээ. 

Санал болгох

Гарьд М.Баяржавхланг “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ

Монгол Улсын гарьд Махгалын Баяржавхланг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн тушаалаар М.Баяржавхланд хурандаа цол олгосон байна.

1 цагийн өмнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

5 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө