МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана

2021 оны 3 сарын 12021-03-01
МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал, хошууч Х.Бат-Ирээдүй нар тамирчдад эрүүл мэндийн, ялангуяа спортын гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичиг байгуулах үеэр МҮОХ-ны удирдлагууд тус эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд тамирчдад тулгардаг гол асуудал болох спортын гэмтэл бэртэл болон түүнийг хэрхэн сэргээн засах талаар санал солилцсон.

Тодруулбал, хоёр тал МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы тэргүүлж буй Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын хэрэгжүүлэх ажлын хүрээнд ТТАХЭ-ийн гэмтэл сэргээн засах тасгаас спортын бэртэл гэмтэл, бэртлийн дараах сэргээн засах тасаг байгуулах, тамирчдын бэлтгэлжилтэд нөлөөлөх хүчин зүйл, булчингийн баланс, бэртлээс сэргийлэх судалгаа, эрдэм шинжилгээний цогц арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Санал болгох

Гарьд М.Баяржавхланг “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ

Монгол Улсын гарьд Махгалын Баяржавхланг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн тушаалаар М.Баяржавхланд хурандаа цол олгосон байна.

26 минутын өмнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

4 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө