Цар тахал гарсан цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ өвчинтэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийн нэг бол ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа. Тэрээр гавьяаныхаа амралтаа авах хүсэлтээ саяхан өгчээ. Түүний хувьд эрүүл мэндийн салбарт 39 дэх жилдээ ажиллаж байгаа.
Тэрээр Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 оноос эхлэн ХӨСҮТ-д ажиллаж байгаа юм.