Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан болжээ. Хуралдаанаар хэлэлцсэн 7 асуудлын нэг нь "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ" байв. Хөтөлбөрт ЭЕШ-д өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг урамшуулах асуудлуудыг тусгажээ.
Хэрэв сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан бол бэлтгэсэн багшийг 1 сая төгрөг, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр сурагч тус бүрээр тооцож шагнах юм байна.
Харин 750-800 оноо авсан сурагчийг 500 мянган төгрөгөөр урамшуулна. Уг хөтөлбөр нь эцэг эх, сурагч, багш нарын багаар ажиллах хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, сургалтын чанарт ахиц гаргахад чиглэж байна.