Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Дэлхийн банктай хамтарна

2021 оны 3 сарын 52021-03-05
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Дэлхийн банктай хамтарна

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэлхийн банктай 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж агаар орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалах чиглэлд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Өчигдрийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль хамгаалах, байгалийн баялагийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ойрын болон урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.

Энэ үеэр сайд Н.Уртнасан хэлэхдээ Дэлхийн банктай хамтран хөрсний бохирдол, ойжуулалт, хаягдал усыг дахин ашиглах, байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт зэрэг томоохон ажлууд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Суурин төлөөлөгч Андрей Михнев Дэлхийн банкнаас Ковид-19 цар тахал аялал жуулчлалын салбарт үзүүлж байгаа нөлөөллийн талаар томоохон судалгааны ажлыг хийж, дуусах шатандаа орсныг онцолсон бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа Аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, чадавхжуулах ажлын хүрээнд хамтран ажиллах боломжуудыг судлана гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд хамтран ажиллаж үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

 

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

3 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

3 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

4 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

4 цагийн өмнө