Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

2021 оны 3 сарын 52021-03-05
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг,  Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өчигдөр /2021.03.04/ хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хорооны ажилтай уг ажлын хэсгийн ажлыг уях, уялдаатай ажиллахад анхаарах ёстой гэсэн бол  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар вакцинжуулалт удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, уг ажлыг түргэсгэх тухайд анхаарах ёстой гэлээ.  УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулалт хийгдэж буй газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаатай асуудалд хандах ёстой учир судалгаануудыг хийлгэх хэрэгтэй байна гэлээ.

Ийнхүү Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлуудыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

2 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

2 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

3 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

3 цагийн өмнө