Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихэсвэл ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ цэрэгт явуулна

2021 оны 3 сарын 52021-03-05
Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихэсвэл ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ цэрэгт явуулна

Жендэрийн Үндэсний хорооны хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт өсөх болно. Ходоо, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл дандаа шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирдэг. Тэр нь яг гүн унтаж байх цаг. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярих шаардлагатай байна.

Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг хөндөх цаг болж. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоосоо салах болсон.

Хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.

Цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн төвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог" гэв. 

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

2 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

2 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

3 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

3 цагийн өмнө