Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж байна

2021 оны 3 сарын 92021-03-09
Ажлын байрыг дэмжих зээлийн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж байна

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлага хийж байна. Хоёр их наяд төгрөгийн зээлийг олгохдоо ганц шаардлага тавьж байгаа. Энэ нь НӨАТ төлөгч байх шаардлага тавина гэлээ. Гэхдээ энэ нь зөвхөн ААН-үүдэд тавигдаж байгаа шаардлага. Иргэдэд хамааралгүй гэв.

Өнгөрсөн онд л гэхэд 69 мянган ажлын байр үгүй болсон. Иргэдэд чиглэсэн ажлын байрыг дэмжих зээл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ зээл гурван жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй байх юм.  төрөөс Батлан даалтын 60 хувийг хариуцах юм байна. Ингэхдээ арилжааны банкуудаар дамжуулан зээлийг олгоно. Хамрах хүрээний тухайд иргэд хамрагдана. Тухайлбал, бичил болон өрхийн бизнес эрхэлдэг хүмүүс хамрагдах боломжтой. Жишээ нь зах худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүс гэх мэт.

Үүнд хэрэглээний зээл хамаарахгүй гэдгийг онцгойлон санууллаа. Судалгаагаар, бизнес эрхлэгчдийн 80-90 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн бизнесийн зээл авдаг юм байна. Эрэлтийн даацаар нь тооцоолбол, 500-600 тэрбум төгрөгийг 20-25 мянган иргэнд олгох төлөвтэй байгааг Сангийн сайд хэллээ. Аж ахуйн нэгжүүд өмнө нь арилжааны банкуудаас авсан зээлдээ дахин санхүүжилт хийж гурван хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тайлбарлав. Хэрэв зээлийг зориулалтын бусаар ашиглавал зээлийг цуцлах, өмнөх зөрүү хүүг арилжааны банкууд харилцагчаас нөхөн авна гэв.

Манай улс 2010-2011 онд эдийн засгийн өсөлт хамгийн идэвхтэй буюу мөнгөний нийлүүлэлт 70 хувьтай байсан. Түүнээс хойш мөнгөний нийлүүлэлт хэвийн өсөлттэй жилүүдэд 35-45 хувь орчимд байсан бол 2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр, 15 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл хэвийн үеийнхээс мөнгөний нийлүүлэлт гурав дахин буураад байгаа юм. 2021 оны тухайд 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгажээ.

Санал болгох

Нүүрсний экспортыг Булган-Такашикен боомтоор нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ

Нүүрс тээврийн жолооч Covid-19 авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснээр Хятадын талаас Монгол Улсын нүүрсний экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэ боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаад байсан боловч гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

13 өдрийн өмнө
Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2,9 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2,4 тонноор багассан үзүүлэлт юм.  

16 өдрийн өмнө
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл авчээ

Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.

21 өдрийн өмнө
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 2.8 сая хувьцаа арилжлаа

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 46 ХК-ийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив.

1 сарын өмнө