Рио Тинто группийн захирлуудын зөвлөлийн дарга Томпсон ажлаа өгөхөө зарлалаа

2021 оны 3 сарын 52021-03-05
Рио Тинто группийн захирлуудын зөвлөлийн дарга Томпсон ажлаа өгөхөө зарлалаа

Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг Рио Тинто Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Саймон Томпсон өнгөрсөн онд тус компани Австрали Улсад тэсэлгээ хийх үеэрээ 46,000 жилийн түүхт уугуул иргэдийн соёлын өвийг сүйтгэсэн явдлаас үүдэн ажлаа өгөхөө зарлалаа. 

Саймон Томпсоны хувьд 2018 онд Рио Тинтогийн Захирлуудын Зөвлөлийн даргаар сонгогдсон бөгөөд сонгуульт хугацаа нь 2022 онд дуусна. Харин Австралид болсон хэрэг явдлаас үүдэн Саймон Томпсон ямартай ч 2022 онд энэ албан тушаалдаа улиран сонгогдохоор нэр дэвшихгүй бөгөөд Захирлуудын Зөвлөл түүний оронд томилогдох хүмүүсийг судлаж эхлээд байна. 

Австрали Улсад Жууканы хөндий гэх газарт Рио Тинто Группын хариуцлагагүй үйлдлээс үүдэн түүхэн дурсгал үгүй болсноос хойш бараг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ үйл явдал үйл явдал мөн чанартаа Рио Тинто группийн хувьд сүүлийн 1 жилд учирсан хамгийн том сорилтуудын нэг байлаа. Мэдээж Австралийн иргэд энэ үйл явдлыг олноороо эсэргүүцэж, Рио Тинтог хариуцлага хүлээхийг шаардаж байсан. 

Rio Tinto chairman to step down for Aboriginal shelter destruction - Nikkei  Asia

Харин Рио Тинто группийн хувьд эхлээд буюу осол гарсны уучлал гуйгаад тухайн үеийн гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак боон 2 өндөр албан тушаалтанд цалин, урамшууллыг танасан. Үүнийг мэдээж Австралийн иргэд хангалтгүй үйлдэл гэж үзсээр байсан тул оны өмнө Гүйцэтгэх Захирал Жан-Себастиан Жак ажлаа өгсөн.

Яг энэ мөчид буюу Гүйцэтгэх удирдлага солигдох үед Австралийн Засгийн газар, улс төрчдийн зүгээс Рио Тинто Группийн гүйцэтгэх удирдлагаар Австрали томилуулахаар идэвхтэй ажиллаж, шахалт үзүүлж байсан гэх мэдээллүүд ч бий. Гэхдээ эцсийн дүндээ Жэйкоб Стаусхолм гэх Данийн иргэн Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэгвэл Жууканы хөндийн хэрэг явдлаас үүдэн тус группийн Захирлуудын Зөвлөлийн дарга ч мөн солигдож байна. 

Одоо Захирлуудын Зөвлөл энэ албан тушаалд томилогдох боломжит хүмүүсийг судлаж байгаа гэх мэдээлэл байна. Монгол Улсын хувьд Рио Тинто групптэй хамтарч томоохон төсөл хэрэгжүүлж байгаа, энэ групптэй тодорхой асуудалар маргаантай байгаа тул Рио Тинтогийн удирдлага солигдох үйл явц Монгол Улсад тодорхой төвшинд нөлөөлөлхийг үгүйсгэхгүй юм. 

Санал болгох

Нүүрсний экспортыг Булган-Такашикен боомтоор нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ

Нүүрс тээврийн жолооч Covid-19 авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрснээр Хятадын талаас Монгол Улсын нүүрсний экспортын гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэ боомтыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаад байсан боловч гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

13 өдрийн өмнө
Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2,9 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2,4 тонноор багассан үзүүлэлт юм.  

16 өдрийн өмнө
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл авчээ

Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.

21 өдрийн өмнө
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 2.8 сая хувьцаа арилжлаа

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 46 ХК-ийн 799,412,668.44 төгрөгийн үнийн дүн бүхий 2.8 сая хувьцаа арилжив.

1 сарын өмнө