Энэ сарын 15-наас жолооч, багш, худалдаа, үйлчилгээний салбарынханд вакцин хийнэ

2021 оны 3 сарын 52021-03-05
Энэ сарын 15-наас жолооч, багш, худалдаа, үйлчилгээний салбарынханд вакцин хийнэ

Засгийн газраас вакцинжуулалтын ажлыг хоёр үе шаттай явуулна гэж төлөвлөсөн. Халдварын голомтод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн нэг сая иргэнийг 3, 4-р сард багтаан вакцинжуулна. Харин ногоон бүсийн иргэдийг 5, 6-р сард хамруулна гэлээ. Ингэснээр долдугаар сарын 1-н гэхэд орон даяар дархлаажуулалт дуусна. Одоогоор 15 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид, бусад салбарын алба хаагчийг вакцинд хамруулаад байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувьд нь бага зэргийн халуурах гэх мэт нийтлэг шинж тэмдэг илэрсэн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл ноцтой сөрөг нөлөө гараагүй гэж үзэж байгаа.

Энэ сарын 15-наас эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа худалдаа үйлчилгээний томоохон төв, захуудын ажилчдад вакцин хийнэ. Мөн 7000 орчим нийтийн тээврийн, таксины жолооч, 45 мянга гаруй багш ажилчдыг хамруулахаар төлөвлөжээ. Учир нь эрсдлийн үнэлгээ хийн ирэх сараас танхимыг хичээлийг эхлүүлэх эсэхийг судалж байгаатай холбоотой гэлээ.

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

3 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

3 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

3 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

3 цагийн өмнө