Хандлага нь статистикаасаа давж эмэгтэйчүүдээ доромжилсон Л.Оюун-Эрдэнэ

4
2021 оны 3 сарын 82021-03-08
Хандлага нь статистикаасаа давж эмэгтэйчүүдээ доромжилсон Л.Оюун-Эрдэнэ

 

Жендерийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалдаг. Өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтаж Л.Оюун-Эрдэнэ сайд Жендерийн үндэсний хороог хуралдуулахдаа “Гэрлэлтийн дундаж 17, 18 нас руу орж байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүч бол 1,5 сая. Үүний 50 хувь эмэгтэйчүүд идэвхгүй байж болохгүй” гэж ярьсан нь үнэхээр жендерийн мэдрэмжгүйгээ харуулсан.

Л.Оюун-Эрдэнэ бол дөнгөж төрсөн эх, нярай хоёрт хүйтэн цэвдэг хандсан гэж огцорсон Засгийн газрын буурин дээр аз нь шовойж төрсөн Ерөнхий сайд. 

Гэтэл Жендерийн үндэсний хорооны даргын хувиар монгол эмэгтэйчүүдийг ажилгүй, идэвхгүйгээр нь дуудаж, тийм хүүхнүүдийг цэрэгт явуулж идэвхтэй болгодог гэж ярьсан нь эрхийнх нь өдрөөр эмэгтэйчүүдээ дорд үзсэн хэрэг байв.

Ерөнхий сайд хүн цээжний бангаар ярьж болдоггүй. Олны өмнө хэлэх тоо нь эх сурвалжтай байх ёстой. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн тоо Монгол Улсын албан ёсны статистикийг гаргадаг Үндэсний статистикийн хорооны инфографикаар няцаагдаж байна.

Л.Оюун-Эрдэнийн үг: Гэрлэлтийн дундаж 17, 18 нас руу орж байна

ҮСХ-ны тоо: Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэдэг.

Л.Оюун-Эрдэнийн үг: Манай ажиллах хүч бол 1,5 сая.

ҮСХ-ны тоо: Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын ажиллах хүч 1,296,781

Л.Оюун-Эрдэнийн үг: 50 хувь нь эмэгтэйчүүд, идэвхгүй байж болохгүй

ҮСХ-ны тоо: Ажиллах хүчний 40.8 хувь нь эмэгтэйчүүд. Нийт 1,167,921 ажил эрхэлдэг иргэний 45.3 хувь буюу 529,7 мянга нь эмэгтэй.

ажиллах хүч.JPG

Нэмээд хэлэхэд ҮХС-ын хороо ажилтай 529.7 мянган эмэгтэйн 63.5 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг гэж мэдээлжээ. Гэтэл өнгөрсөн 2020, 2021 онд УОК-оос хэрэгжүүлсэн хөл хорио улмаас үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлж, олон хүн ажилгүй болсон юм.

156543355_3505203222939429_8436031782953354555_o.jpg
Үндэсний статистикийн хорооноос гаргасан инфографик

Эцэст нь монгол эмэгтэйчүүд идэвхгүй биш ээ. Эрт гэрлэх бол хувь хүний сонголт. Гэрлэлтээ баталгаажуулна гэдэг бол хайртай хүмүүсийн гэрээ. Хүүхэдтэй болно гэдэг бол жам ёсны эрх. Энэ эрхээ эдлэхдээ хэн бугай ч төрийн нэг түшмэдээр шүүлгэхгүй. Эмэгтэйчүүд хүүхдээ өсгөж, эх орондоо иргэн бэлдэхийн хажуугаар гэр орны ажлаа хийж, нөхөр, хадмаа асардаг. Энэ бол идэвхгүй байдал биш. Харин ч зарим нь хүүхдээ өсгөх гурван жилээ гүйцээлгүй ажилдаа ордог, давхар суралцдаг, давхар ажил хийдэг.

Хувийн хандлагаараа Жендерийн үндэсний хорооны анхны хурлаа гутааж, Ерөнхий сайдын албан тушаалаараа монгол эмэгтэйчүүдийг доромжилсон Л.Оюун-Эрдэнийг огцрох ёстой хэмээн өнөөдөр Сүхбаатарын талбайд бүсгүйчүүд жагсаж байна.

 

 

 

 

Санал болгох

Аравдугаар сард чуулганаар 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна.

2 өдрийн өмнө
ҮХЦ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авчээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хүсэлт гаргаж байсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүсэлтийг буцаан татах хүсэлт гаргасан юм. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж хүсэлтийг хүлээн авчээ.

2 өдрийн өмнө
Нийслэлийн 20 жилийн хөгжлийг тодорхойлоход иргэдээс санал авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ.  

2 өдрийн өмнө
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт голомт үүссэн тул маргааш ажиллахгүй

​ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд удаа дараа халдварыг эерэг тохиолдол бүртгэгдэж, голомт болсон тул маргааш ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийх юм байна. Ажилтнууд болон иргэдийг нэвтрүүлэхгүй, гүйцэтгэх хуудас болон өргөдөл гомдлыг цахим хаяг, шуудангаар хүлээн авна гэлээ.  ​

3 өдрийн өмнө