Өнгөрөгч оны 11-р сард хичээлдээ яваад сураггүй алга болсон 16 настай охины цогцосыг мөчилж, шуудайнд хийж хаясан хэрэг гарсан. Уг хэрэгт түүний төрсөн ах 18 настай Г-г холбогдуулан шалгажээ. Тухайлбал түүнийг баривчлахад "хэргээ хүлээж, хувийн таарамжгүй харилцаанаас болсон. Гэрт байнга хэрүүл гаргаад байсан” гэж мэдүүлжээ. Гэр бүлийнх нь зүгээс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн бол, цагдаагийн байгууллагаас түүний хурууны хээг олж хөдлөшгүй нотлох баримт олсон гэв. Тодруулбал охины цогцосыг хоёр шуудайнд хийхдээ скоч ашигласан бөгөөд тухайн үедээ хурууны хээгээ үлдээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг
10.1 хүний амь насыг хохироох
10.2.1-т зааснаар онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон зэргээр хариуцлага хүлээлгэнэ.
Тухайлбал арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.