Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

2021 оны 3 сарын 92021-03-09
Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

Харин Шүүхийн тухай хуулийг УИХ шинэчлэн баталснаар Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнд нээлттэй шалгаруулалт зарлаж байна. Тэд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, олонхийн санал авсан хоёр хүний нэрийг УИХ-д танилцуулж томилуулах юм.

Өнгөрсөн жил Дээд шүүхийнхэн гавьяат хуульч Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх гэж байна гэдэг яриа гарсан.

Гавьяат хуульч Т.Уранцэцэг нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги, Удирдлагын хөгжлийн институтийг төгссөн. Хуульч, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер, хууль зүйн ухааны доктор. 1981-1982 онд Сүхбаатарын районы шүүхийн шүүгч, 1982-1983 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч, 1983-1988 онд Хотын шүүхийн гишүүн, 1988-1990 онд Ажилчны районы шүүхийн дарга, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993-2000 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2000-2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011 оноос Улсын Дээд шүүхийн шүүгч, 2015-2017 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан.

Гавьяат хуульч О.Зандраа нь Хууль цаазын дунд сургууль, МУИС-ийг төгссөн. Хуульч, хууль зүйн ухааны магистр. 1981-1984 онд Хөвсгөл аймгийн шүүхэд шүүгч, 1984-1985 онд Октябрийн районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч, 1985-1987 онд Улаанбаатар хотын шүүхэд тогтоол гүйцэтгэгч, 1987-1989 онд Сүхбаатар районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч, 1989-1990 онд Октябрийн районы шүүхэд ахлах тогтоол гүйцэтгэгч, 1990-1992 онд Улаанбаатар хотын Хууль зүйн газарт Улсын байцаагч, тогтоол гүйцэтгэлийн албаны дарга, 1995-1999 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч, 1999-2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч, 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 2001-2004 онд Улсын дээд шүүхэд шүүгч, 2004-2014 онд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс Улсын дээд шүүхийн шүүгч, 2016-2019 онд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаад гавьяаны амралтаа авсан.

Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг УИХ томилсноор Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний сонгуульд оролцох эрхтэй эсэх асуудлыг цэцээр хэлэлцэнэ гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан. Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн зарим хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх ажил овоорсон байгаа.

Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь УИХ, гурвыг нь Дээд шүүх, гурвыг нь Ерөнхийлөгч нэр дэвшүүлж УИХ томилдог.

УИХ-аас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Д.Одбаяр, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго нарыг нэр дэвшүүлж, томилуулсан.

Улсын дээд шүүхээс Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүйн сайдын зөвлөх асан Н.Чинбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал байсан Д.Солонго, Гаалийн ерөнхий газрын дарга асан Ш.Цогтоо нарыг нэр дэвшүүлж, томилуулж байсан.

Ерөнхийлөгчөөс Ардын их хурлын депутат байсан Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга асан Г.Туулхүү нарыг нэр дэвшүүлж томилуулсан юм.

Санал болгох

Б.Энхбаяр: Хууль дээдлэх зарчмыг нулимсан ЗГХЭГ-ын даргыг Цэцэд өгч болно

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт даалгасан байгаа. Энэ хуулийн төслүүд одоогоор УИХ-д өргөн баригдаагүй. Сая хэлсэн УИХ-ын 74 дүгээр тогтоол зөрчигдөөд 7 хонож байна. Сураг сонсохоор тэнд ЗГХЭГ-ын дарга, манай "хөгжлийн саад" 4 сар дарж хэвтсэн сурагтай.

15 өдрийн өмнө
Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

7 сарын өмнө
С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

Өнөө өглөөхөн өлөн элгэн дээрээ Оюутолгойн гэрээний эсрэг өлсгөлөн зарласан С.Ганбаатарын суултын эргэн тойронд “Коронавирусийн тохиолдол илэрчээ”. Цагдаа, эмчийн десант төв талбай дээр бууж, жагсаалын ойр орчмыг төмөр хашаагаар тойрууллаа. Өлсгөлөн манатай, жагсаал байтугай болов. Цар тахалтай хүний нэгдүгээр хавьтагч өлссөн этгээдийн хажуугаар гүйсэн бололтой юм. Дүр зургаар бол одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж болохгүй. Цар тахлын дэглэм ч зөрчигдөнө, Жагсаал журмын тухай хууль ч эвдэгдэнэ. Үүнийг өглөөхөн цагдаа нар өөрт нь танилцуулсан даа.

9 сарын өмнө
АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас барснаас үүдэж дээрх албан тушаалд хүн томилох шаардлагатай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэд даргыг санал болгож УИХ зургаан жилийн хугацаагаар томилох учиртай. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барьчихсан. Төслөөр бол АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө мэдэж томилох зохицуулалттай болно. Дээрх хуулийн төслийг боловсруулаад Засгийн газрын яамдаас есдүгээр сард санал авсан гэхээр талийгаач Ж.Батсайхан мэдэж байж.

10 сарын өмнө