Багш нь гаргаагүйгээс болж нэгдүгээр ангийн охин өмдөндөө хүндэрчээ

4
2021 оны 3 сарын 122021-03-12
Багш нь гаргаагүйгээс болж нэгдүгээр ангийн охин өмдөндөө хүндэрчээ

Нэгдүгээр ангийн сурагчийг багш нь завсарлагаанаар гарч болохгүй гэж загнаснаас болж 6 настай охин өмдөндөө хүндэрсэн тохиолдол орон нутагт гарчээ.  Тодруулбал хөдөө орон нутгаар  танхимын хичээл эхэлсэн эхний өдөр нэгэн сумын сургуулийн 1-р ангийн сурагч охин багшаасаа айснаас болж өмдөндөө хүндэрч олон цаг тийм байдалтай хичээл дээрээ суужээ. Тухайн өдөр багш нь өдрийн 3 цагт нэг удаа завсарлуулаад, сурагчдадаа бусад үед  битгий  бааж шээе гээд байгаарай  гэж хатуухан хэлсэн байна. Өмнө ч хэд хэдэн удаа багш нь иймэрхүү үгийг хэлдэг байсан тул багшаасаа айсан 6 настай  охин гэдэс нь эвгүйрхмэгц ариун цэврийн өрөө орохоо хэлж чадахгүй өмдөндөө хүндэрчээ. Охин хичээлдээ явахаас ичиж сургуулиас айх хандлагатай болсон тухай түүний аав ярьж байна.

Тэрээр “Хүүхдийн маань бүх гадуур хувцасыг нь өмсүүлж, ганцааранг нь коридорт зогсоосон байсан. Очиход бүх юм нь хатаад хамаг хувцас нь баас болчихсон байсан. Одоо болтол салтааных нь улаан арилаагүй байна. Багш нь байхгүй, хүүхдүүд хажуугаар нь явахдаа шоолоод байна гэсэн. Миний охин ангийнхан болон сургуулийн хүүхдүүдээс ичиж, сэтгэл зүйн хямраад байна”гэв.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

1 цагийн өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

3 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

3 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө