Р.Жавхлантөгс: Хоолны нэвтрүүлгээрээ дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх боломж нээгдсэн

3
2021 оны 3 сарын 162021-03-16
Р.Жавхлантөгс: Хоолны нэвтрүүлгээрээ дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх боломж нээгдсэн

Монголд төдийгүй гадны үзэгчдийн шимтэн үздэг нэвтрүүлгүүдийн нэг бол “ARTGER” Youtube сувгийн контент. Аливаа контентоор дамжуулан салбар бүрийн, танин мэдэхүйн мэдээлэл, тухайн улсын соёл, зан заншил, түүхтэй танилцах хамгийн нээлттэй орон зай бол Youtube. Тэд Монголынхоо үзэсгэлэнт байгальд монгол ахуйгаа харуулж, нөгөөтэйгүүр үндэсний хэв маяг, хоолны соёлыг хослуулан гадны үзэгчдэд сурталчилдаг. Тус нэвтрүүлгийн багийнхан энэ төрлийн контент хийж эхлээд дөрөв дэх жилдээ болж байна. Тэд өнгөрсөн хугацаанд 210 гаруй контент үйлдвэрлэж, дэлхий даяар 313 мянган дагагчтай болжээ. Түүгээр ч зогсохгүй тэдний бэлтгэсэн нийт нэвтрүүлгийг дэлхийн даяар 63 сая орчим хүн үзсэн байна. Ингээд бид “ARTGER” Youtube сувгийн үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа.

1268770_10200407293570977_527805246_o.jpg
“ARTGER” Youtube сувгийн үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгс

-Анх яагаад Youtube сувагт хоолны чиглэлийн контент хийх болов? 

Би сэтгүүлч мэргэжилтэй. Өмнө нь телевизийн салбарт ажилладаг байсан. Мөн видео болон дуу бичлэгийн студи ажиллуулдаг байлаа. 2017 оноос эхлэн Монгол соёл, үндэсний хоолны онцлогийг гадны иргэдэд сурталчлах зорилгоор контент хийх санаа төрсөн. Youtube-ээр гадаадын нэвтрүүлэг, хоолны контент үзэх их сонирхолтой байсан. Тэгээд Youtube Болон Google-ээс монгол хоолны тухай нэвтрүүлэг хэр их байдаг тухай хайхад цөөн байсан л даа. Биднийг энэ санаагаа дөнгөж хэрэгжүүлж эхэлж байх үед гадны улс орнуудтай харьцуулахад манайд Youtube дэх контент цөөн байсан. Хоол бол нэг талаараа соёл, нөгөөтэйгүүр тухайн улсын түүхээс эхлээд бүх зүйлийг багтааж байдаг. 

Хоол бол нэг талаараа соёл, нөгөөтэйгүүр тухайн улсын түүхээс эхлээд бүх зүйлийг багтааж байдаг. 

-2017 оноос хойш одоог хүртэл хичнээн төрлийн шоу нэвтрүүлэг бэлтгэсэн байна вэ?

Бидний зорилго бол гадны зах зээл буюу дэлхийд гарах. Одоогоор 10-аад цуврал шоуны 210 орчим дугаар бэлтгэсэн байна. Эдгээрээс хамгийн олонд танигдсан нь Ger sessions, Nargie"s Mongoliann cuisine гэх мэт. Нэг дугаар дунджаар 1-2 сая үзэлттэй байдаг. Эхний гурван жил сувгаа хөгжүүлэх чиглэлд анхаарсан. Дэлхийн тавцанд гарах хэрэгтэй. Энэ нь зах зээлийн хувьд ч өргөн цар хүрээг хамарна гэж харсан. Өнөөдрийн байдлаар жигдрээд 2, 3 дахь Youtube сувгаа байгуулахаар ажиллаж байна. Эхний суваг зөвхөн хоолоор дагнасан. Цаашдаа үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр байх болно. "ARTGER PLUS" сувгаа удахгүй нээнэ. Энэ нь соёлын контентэд чиглэнэ. Харин гуравдугаар сувгийн тухайд залуучуудад зориулсан энтертайнмент, урлаг, дуу хөгжмийн нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байна. 

-Нэвтрүүлгээ англи хэл дээр явуулдаг. Тиймдээ ч нийт дагагчдын дийлэнх хувийг гадаад иргэд эзэлдэг шүү дээ. Гаднаас хамтарч ажиллах санал болоод тэдний сэтгэгдлээс хуваалцвал?

Youtube хил хязгааргүй нээлттэй байдаг нь маш том давуу тал. Манай контент гарч эхэлснээс хойш маш их санал хүсэлт ирсээр байгаа. Хамгийн их ирдэг нь "Монголд очиж үзэх юмсан, монгол хоол идэх юмсан" гэдэг. 2018 оноос үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 2019 оноос жигдрээд явж байтал цар тахал гээд сүүлийн жил хагас зогсонги байдалтай байна. Цаг сайхан болохоор хэвийн үргэлжлүүлж хийнэ.

Үүнээс гадна олон орны Youtube сувгаас холбогддог. Best Ever Food Review гээд 7 сая дагагчтай дэлхийн хамгийн том хоолны шоунаас санал ирсэн. Энэ нэвтрүүлгийг санаачлагч Сонни гээд залуу Монголд ирж манайхтай хамтарч контент хийхээр ажиллаж байна. Мөн Food Angel ази хоолыг дэлхийд таниулж буй залуу ирэх гэж байгаа. Японы NHK болон БНСУ-ын KBS телевизтэй хамтарна. Оны өмнө хамтарч төсөл хэрэгжүүлж, нэвтрүүлэг хийсэн юм. 

67161712_10213562227196096_4731114417385635840_n.jpg
Р.Жавхлантөгс, Ц.Наранбаатар

-Нэвтрүүлгийн зураг авалт, хийцийн тухайд энгийн атлаа мэргэжлийн санагдсан. Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?

Би телевиз, контент үйлдвэрлэлийн салбарын хүн. Формат нь ямар байх вэ, телевизийн нэвтрүүлгээс юугаараа ялгаатай байх уу гэдэгт судалгаа хийсэн. Чанартай бүтээл гаргахын тулд чармайх хэрэгтэй. Надтай нийлээд 2-3 залуу л ажилладаг. Тогооч, хөтлөгч нар маань Наагий, Болдоо, Баясаа гээд манай төрсөн дүү бий л дээ. 

May be an image of 1 person, tree and outdoors

-Контент бизнесээ эхлүүлснээсээ хойш үр өгөөж нь хэр байв, үзэлтийн тоо болон сурталчилгаанаас хамаарч мөнгө олох боломжтой байдаг шүү дээ. 

Мэдээж чанартай контент хийхийн тулд зардал, хөлс хүч гарна. Чадварлаг хүмүүс олж ажиллуулахын хэрээр зардал нь өсдөг. Дан ганц Youtube-ээс олж байгаа мөнгөөрөө зардлаа нөхнө гэдэг хангалтгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр маш том нөлөө үзүүлдэг л дээ. Түүнээс гадна брендүүд сурталчилах тал дээр дотоодын болон гадны компанитай хамтарч ажилладаг. Хажуугаар нь аялал жуулчлалын салбарт ажиллах маш том боломж байна. Энэ контент аялал жуулчлалтай нэвт холбогдож байгаа. Анх эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл хөгжлийнхөө замаар явж байна. Зорилгоо зөв тодорхойлоод явбал ирээдүйд олон боломж нээгддэг.

Анх эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл хөгжлийнхөө замаар явж байна. Зорилгоо зөв тодорхойлоод явбал ирээдүйд олон боломж нээгддэг.

May be an image of 1 person

-Нэвтрүүлгийн зураг авалтын тухайд аль аймгуудаар явсан бэ?

Манай багийнхан Дарханых. Ихэнхдээ Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудаар зураг авалтаа хийдэг. 

-Та бүхний цаашдын хүрэхээр зорьж буй зорилго юу байна вэ?

Ямартай ч ойрын хугацаанд 1 сая дагагчтай болох зорилт тавьсан байна. Харин контентуудын хувьд дараагийн бүлгээ зөвхөн Монгол биш гадны улс оронд хийхээр төлөвлөөд байгаа.

-Нэвтрүүлгээ зөвхөн Youtube-д байршуулж байгаа юу? Монголын телевизүүдээр цацсан уу?

Өмнө нь бараг л цацаж байгаагүй дээ. Сүүлд гадаад хэлээр мэдээ, нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг MNB WORLD сувгаар ганц нэг дугаар маань гарсан. Яваандаа Ddish кабелийн телевиз малчдад зориулан үнэгүй категори үүсгэж байгаа. Түүнд бид тодорхой хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцлөөр контентоо өгнө. Цаашдаа телевизүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө байна. 

             May be an image of 2 people and people standing

-Та бүхний нэвтрүүлэг Монгол орноо гадагшаа сурталчлах, нөгөөтэйгүүр биднийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хөшүүргэ болж байгаа. Магадгүй холбогдох яамдаас энэ чиглэлд хамтарч ажиллах, төсөл хөтөлбөрүүдэд оролцов уу? 

Бидний зүгээс яг хөөцөлдөөд төсөл, хөтөлбөрүүдэд орох гэсэн ородлого хийж байгаагүй. Өмнө жил Гадаад харилцааны яамтай хамтарч ажилладаг байсан. Энэ жилээс Гадаад харилцааны яам болон БОАЖЯ-тай хэрхэн хамтарч ажиллах талаар төсөл яригдаж байгаа.

-Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье!

Баярлалаа. 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө