Тусгаарлах байрнаас оргох гэж байгаад унаж амиа алджээ

4
2021 оны 3 сарын 172021-03-17
Тусгаарлах байрнаас оргох гэж байгаад унаж амиа алджээ

"Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай иргэн өчигдөр цонхоор унаж нас баржээ. Тухайн иргэн цонхоор юм унжуулж оргох үйлдэл хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Энэ талаар  ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрээр "Өнгөрсөн шөнө 23 цагийн үед СБД-ийн 1 дүгээр хороонд байрлах Корпорэйт зочид буудалд байрлаж байсан иргэн өндрөөс унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэргийн газар ажилласан. Амиа алдсан иргэн энэ сарын 12-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирж тус зочид буудалд тусгаарлагдаж байсан 39 настай Т гэж хүн байсан. Дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн иргэн цонхоор үсэрч, нас бараагүй. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр цонхоор юм унжуулж буух оролдлого хийх үедээ амь насаа алдсан. Тэрээр 5 давхарт байсан” гэв.

Санал болгох

Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

10 минутын өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

25 минутын өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

42 минутын өмнө
Сэлэнгэ аймагт ашигт малтмал хууль бусаар олборлож буйг таслан зогсоохоор ажиллаж байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллалаа. 

1 цагийн өмнө