Ч.Энхболд: Нойр булчирхайн өвчлөлийг эмээр эдгээхгүй

7
2021 оны 3 сарын 172021-03-17
Ч.Энхболд: Нойр булчирхайн өвчлөлийг эмээр эдгээхгүй

Буруу хооллолт, амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээнээс шалтгаалж нойр булчирхайн үрэвсэл, хавдар үүсэх шалтгаан болдог. Гэхдээ энэ нь эхэн үедээ мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй нь хожим цочмог байдлаар илэрч амь насаа алдахад хүргэдэг. Тиймээс нойр булчирхайн өвчлөл, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын тухай Хавдар Судлалын Үндэсний Төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны доктор Ч.Энхболдтой ярилцлаа. 

-Ярилцлагынхаа эхэнд нойр булчирхай хүний биед яг ямар үүрэгтэй тухай хүмүүст тайлбарласан нь зүйтэй болов уу?

-Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог чухал булчирхайлаг эрхтэн. Гадаад болон дотоод шүүрлийн гэсэн хоёр үйл ажиллагаатай.

Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пигментүүдийг ялгаруулж идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тосыг задалж нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагддаг. 

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин, глюкагон даавар ялгардаг юм.

                 Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо / эмчилгээ

-Нойр булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд  манай улсад ямар байна вэ?

Манай улсын хувьд нойр булчирхайн хавдар зонхилон тохиолдох хавдарт эхний тавд ордоггүй ч сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Харин хоол боловсруулах замын эрхтнүүдийн хавдар эхний байрт орж байна. Энэ нь бидний амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээтэй холбоотой. 

-Хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийг нас хүйсээр нь ангилбал, хэдий насны хүмүүст түгээмэл тохиолдож байгаа тухай?

Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгдсэн хавдрын тоо баримтаас дурдвал Монгол улсад 2010-2019 оны хооронд 38119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна. 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ. 

Сүүлийн 10 жилийн дунджаар хорт хавдраар өвчлөгчдийн 77.2 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тэгвэл хорт хавдраар нас барсан хүмүүсийн оношлогдсоноос хойш амьдарсан хугацааг сүүлийн 10 жилийн дунджаар харвал 10 хүний 7 нь 1 хүртэл жил, 22.9 хувь нь 1-5 хүртэлх жил, 4.1 хувь нь 5 болон түүнээс жил амьдарсан байна. 

Ихэвчлэн эрэгтэй хүмүүс, 45 наснаас дээш насныханд хавдрын өвчлөл зонхилон тохиолдож байна. 

-Нойр булчирхайн үрэвсэл болоод хавдар үүсэх шалтгаан, хүмүүсийн амьдралын хэв маягтаа гаргадаг алдаа? Жишээ нь хооллолт ч юм уу?

Удаан хугацаанд буруу хооллолт, архи уух, таргалалт зэрэг шалтгаанаар нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Улмаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагдаж архаг үрэвсэлд хүргэдэг. Энэ нь өөх тостой хоол их идэх, өлсгөлөн удаан явж байгаад огцом хэт их идэх, эмийн зохисгүй хэрэглээ болон архи согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалж нойр булчирхайн архаг үрэвсэл даамжирдаг. Цаашлаад чихрийн шижин үүсэх, хавдар үүсэх суурь болно. Цочмог нойр булчирхайн үрэвслийн үе нь аминд халтай учир амьдралын хэв маягтаа зайлшгүй анхаарах хэрэгтэй.

-Энэ төрлийн өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

                            Advances in Pancreatic Cancer Research and Treatment

Нойр булчирхайн булчирхайн өвчний эхэн үед мэдэгдэхүйц зовиур бага. Харин хожуу шатандаа:

  • хоолны шингэц муудах
  • аюулхайд өвдөх
  • турах, жин буурах шинж тэмдэг илэрнэ.

Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал, сүвээ, ар нуруу руу ороож дамжина. Өвдөлт заримдаа огцом хүчтэй хатгаа маягтай болох ба таарч тохирохгүй хоол идсэн, архи дарс хэрэглэсэн үед хурцаддаг. Өвчны хожуу үед нойр булчирхайн эсгэгийн дутагдлын улмаас их хэмжээтэй тосорхог гялалзсан наалданги шингэнээр суулгана. Өвчтөний тал хувьд нь арьс шарлах шинж илэрнэ. Нойр булчирхайн эсгэгийн дутагдалтай холбоотой нарийн гэдсэнд нян үржих хам шинж илэрнэ.

-Эмчилгээний тухайд, эмчлүүлэхгүй удсанаар ямар үр дагаварт хүрэх вэ? Урьдчилан сэргийлэх арга зам нь юу вэ?

Нойр булчирхайн өвчнийг эдгээдэг эм гэж байхгүй

Манай Монголчууд эм уух дуртай. Гэвч эм бол хор. Түүнээс нойр булчирхайн өвчнийг эдгээдэг эм гэж байхгүй зөвхөн гадаад шүүрлийн үйл ажиллагаанд оролцдог ферментийн бэлдмэл гэж бий. Жишээлбэл бидний сайн мэддэг мезимфорт, пантираза байна. Үүнийг нэмэлтээр шүүрэл болгож хоолыг задлах гэж ууж байгаа болохоос өвчнийг эмчилж ууж байгаа хэрэг биш юм.

Эмчилгээний хувьд зөв хооллолт хамгийн чухал. Өглөө бүр цайгаа уух, өөх тос махны хэрэглээг багасгах, хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол шалтгаан бол архи, тамхи бөгөөд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.  Эдгээр шалтгаан нойр булчирхайг тогтмол гэмтээснээр яваандаа архаг үрэвсэл, хавдар үүсэх нөхцөл бүрдэж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.
 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө