Монгол эмэгтэй боксчин анх удаа Олимпт оролцоно

2021 оны 3 сарын 192021-03-19
Монгол эмэгтэй боксчин анх удаа Олимпт оролцоно

Энэ зун болох Токиогийн зуны Олимпын наадамд Монгол улсаас анх удаа эмэгтэй боксчин оролцохоор боллоо. Тодруулбал эмэгтэйчүүдийн боксын 75 кг-ийн жингийн тамирчин М.Мягмаржаргал Олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Тэрээр Ази тивд зохион байгуулагдсан Олимпын эрх олгох тэмцээнд чансаагаараа 5-д жагссан ч эхний 4 байранд шалгарсан тамирчин Олимпын эрхээ авсан байсан учраас ийнхүү зуны Олимпын наадамд оролцох эрхтэй болжээ.

М.Мягмаржаргал хүнд гэмтлийн улмаас жил гаруйн хугацаанд боксын рингэн дээр гараагүй байсан ч  олимпын эрхээ авч чадлаа.

Санал болгох

Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

3 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө
Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. 

5 өдрийн өмнө