Катар улсын Доха хотод ширээний теннисний олимпийн наадамд оролцох эрх олгох сүүлийн тэмцээн болж, 50 гаруй улсын тамирчид бүсчилэн оролцож манай улсаас Э.Лхагвасүрэн, Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар оролцлоо. Энэ тэмцээний зүүн бүст 12 орны баг тамирчид өрсөлдөхөд Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийг эх орондоо авчирлаа. Монголын спортын түүхэнд тэмдэглүүштэй түүхэн өдөр тохиож байна. Монголын ширээний тенничид түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцох гэж буй нь энэ юм.