Б.Баяржавхлан: Технологийг хэн хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудлыг хуульд тусгах шаардлагатай

2021 оны 3 сарын 172021-03-17
Б.Баяржавхлан: Технологийг хэн хэрхэн үнэлэх вэ гэдэг асуудлыг хуульд тусгах шаардлагатай

Мэдээлэл технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй эрин зуунд та бид амьдарч байна. Дэлхийн тэргүүлэх технологиудаас хоцрохгүйн тулд дотоодын компаниуд олон улсад гарч хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Мөн дэлхийн технологийг нутагшуулах боловсон хүчин, баазтай болох хэрэгцээ хэдийнээ ирээд байгаа. Тэгвэл бид дээрх асуудлуудын үндэс суурь болсон хууль эрхзүйн орчин, тулгарч буй бэрхшээл, технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломж, дэд бүтцийн талаар Монголын технологи дамжуулах төв ТББ-ийн тэргүүн, БНХАУ-ын Жөжиан их сургуулийн докторантур Б.Баяржавхлантай ярилцлаа.

-Технологи дамжуулах процессын талаар яриагаа эхэлье?

-Технологи дамжуулах процессыг тайлбарлахын тулд технологи бий болох процессыг ярих нь зүйтэй. Технологи бий болох процессын нэг талд судлаач, эрдэмтэн, шинийг санаачлагчид байдаг. Нөгөө талаас уг бий болсон технологийг авч хэрэгжүүлж байгаа хувийн хэвшил бүтээн байгуулагчид байдаг. Энэ хоёрын эв нэгдлийг хооронд нь зохицуулж дэмжих үүргийг төр хүлээдэг. Харин энэ процесс Монголд хангалтгүй байгаа. Шалтгаан нь төрөөс энэ хоёр талыг дэмжиж байгаа дэмжлэг, санхүүгийн болон татварын хөнгөлөлтийн бодлогууд гэх мэтчилэн шууд болон шууд бусаар дэмжиж байгаа бодлого, технологи бий болгох эрдэмтэн судлаачдыг эрчимжүүлэхэд хангалтгүй байна. Нөгөө талаас технологийг авч хэрэгжүүлж байгаа хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгч, баялгийг бүтээж байгаа хүмүүс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг дагаад дотоодын гэхээсээ илүүтэй гадаадын зах зээл дээр байгаа технологийг хэрэглэх хандлагатай байгаа.

-Технологи дамжуулах процессын эв нэгдлийг зохицуулах үүргийг төр хүлээдэг гэлээ. Гэтэл энэ ажил хангалтгүй байгаа юм байна. Тэгвэл яаж технологи дамжуулах ажлыг эрчимжүүлэх вэ?

-Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд сүүлийн үед төр засгаас нэлээдгүй арга хэмжээ авч байгаагийн нэг нь инноваци технологийг хөгжүүлэх тал дээр шинжлэх ухаан технологийн санд тодорхой хөрөнгийг төвлөрүүлж, технологийг бий болгох, зүгшрүүлэх ажилд судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачдын төслийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Гэхдээ дан ганц төсвийн санхүүжилтийг хүлээж суух нь өрөөсгөл асуудал юм.

Бид гадаадын зах зээл дээр бий болчихсон технологийг авч өөрийн оронд нутагшуулахын тулд амдаж хөгжих стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал технологийг хөгжүүлэх хэд хэдэн олон улсын стратеги байдаг. Технологийг араас нь хөөж гүйцэх, амдаж хөгжих гэх мэт. Манай орны нөхцөлд тодорхой салбарууд дээр технологийг андаж хөгжих, тэндээсээ цаашаа судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа.

Нөгөө талаасаа хувийн хэвшилд монгол эрдэмтдийнхээ бий болгосон технологийг авч хэрэгжүүлэх сэдлийг санхүүгийн болон татварын таатай орчноор дамжуулан бий болгох шаардлагатай.

Миний дээр дурдсан технологи дамжуулж байгаа субъектүүд, технологийг хэрэглэж байгаа субъектүүдийн хоорондын уялдаа холбоо бий болсон тохиолдолд технологи дамжих процесс маань идэвхтэй явагдана.

-Технологи дамжуулах хууль эрхзүйн орчин дутмаг байгаа гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Монгол улсад технологи дамжуулах хууль 1998 онд батлагдсан. Дэлхийн техник технологийн хөгжлийг дагаад энэ хуульд ч өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Монголын технологи дамжуулах төв хуулийн хэрэгжилт болон цаашид нэмэлт өөрчлөлт оруулах ажилд судалгаа шинжилгээ хийж бэлтгэл ажлыг хангаж байна.

Хууль эрхзүйн орчин оновчтой тодорхой байхгүйгээр технологи дамжуулах процесс хэзээ ч явагдахгүй. Тиймээс хууль эрхзүйн орчноо шинэчлэх шаардлагатай байна. Энэ хуульд ороогүй хэд хэдэн асуудал байдаг. Нэгдүгээрт технологи дамжуулах субъектүүдийн үүрэг оролцоог тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт дамжигдаж байгаа технологийн түвшиний асуудал байдаг. Тухайлбал технологи дамжуулах тухай хуулийн 7.2-т технологи дамжуулах процессыг үнэлүүлж болно гэж заасан байдаг. Энэ нь нэг ёсондоо технологийг үнэлүүлж ч болно, үнэлүүлэхгүй байж ч болно гэсэн агуулгатай болчхож байгаа юм. Тэгэхээр үүнийг нэн тэргүүнд өөрчлөх шаардлага бий.

Технологийг монгол улсад хэрхэн тохирч байна вэ гэдгийг технологийн төвшний үнэлгээгээр зайлшгүй үнэлэх шаардлага үүсэж байгаа. Тиймээс үүнийг ч бас заавал хийх ёстой.

Мөн технологийг хэн үнэлэх вэ, технологийг үнэлэх байгууллага нь ямар байх ёстой вэ, ямар шалгуураар үнэлэх ёстой вэ гэдэг асуудал маш бүрхэг байдаг. Тэгэхээр хууль эрхзүйн орчноо бүрдүүлэхгүй бол болохгүй байгаа юм.

-Мэдээлэл технологийн сан байгуулах асуудал яригдаж байгаа шүү дээ. Хэрэв санхүүжилт нь ороод ирвэл дотоодын компаниуд гаднын зах зээлд гарах боломж бүрдэж байна гэж харж байгаа?

-Технологийн сан гэж бий. Энэ нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн боловсруулсан төслүүдийг санхүүжүүлж, хөгжүүлэх ажилд зарцуулагдах ёстой. Энэ тал дээр миний хувийн нэг бодол байдаг. Бид нар аливаа технологийг судлахдаа олон улсын зах зээл дээр байгаа тухайн технологийнхоо төвшний судалгааг дутуу хийгээд байна уу гэж үзэж байгаа. Тиймээс технологийн сангаас санхүүжилт хийхдээ дэлхийн жишгийг судлах шаардлагатай юм.

Эцэст нь хэлэхэд төр зохион бүтээх төвүүдийг бий болгож, үүндээ гадна дотны технологиудыг авчирч, судалгаа шинжилгээ хийж нутагшуулах хэрэгтэй. Дэлхийн хүчирхэг гүрэн БНХАУ яг энэ жишгээр ажиллаж өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө