Түгжрэлд саатахгүйгээр агаарын ДРОН ашиглаж хүргэлт хийж байна

1
2021 оны 3 сарын 232021-03-23
Түгжрэлд саатахгүйгээр агаарын ДРОН ашиглаж хүргэлт хийж байна

Ухаалаг технологийн хэрэглээ өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй байгаа энэ үед Улаанбаатарт анх удаа дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээ нэвтэрлээ. Бичиг баримтыг замын түгжрэл уяж суухгүйгээр шийдвэрлэх боломжийг “Ворлд Бридж Ложистик” тээвэр зуучийн компани шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус компанийн менежер Т.Цэдэннямтай ярилцлаа. 

-Дэлхийн технологийг ашиглаж өөрийн салбарт дэвшилт хийсэнд баяр хүргэе. Дрон ашиглаж хүргэлт хийх үйлчилгээний санааг хаанаас олсон бэ? 

-Баярлалаа. Дрон ашиглаж хүргэлт хийх үйлчилгээ Монголд нэвтрээд 24 цаг болж байна. Хамгийн анх 2016 онд “Амазон” компани тус үйлчилгээг нэвтрүүлж байсан. Интернетээр хараад ийм зүйл Монголд яагаад байж болохгүй гэж бодсон. Тэгээд уг санааг дөрөв таван жилийн дараа хийж байна.

-Танай тээвэр зуучийн компани хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Энэ салбарын тулгамдсан нэг асуудлыг дэвшилтэт технологиор шийдсэн байна шүү дээ? 

-Дэлхийг холбох Монгол гүүр уриатай манай байгууллага 2013 онд байгуулагдсан. Олон улсын тээвэр зууч болон авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ, БНСУ, Герман улсад төлөөлөгчтэй. Дронтой хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсний гол шалтгаан нь өөрийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, дэлхийн техник технологийг шингээж үр бүтээлтэй ажиллах байгаа.

Тээвэр зууч дээр аливаа бичиг баримт бүрэн эхээрээ байх шаардлага гардаг. Байгууллага хооронд бичиг баримт зөөх шаардлага их байдаг. Тиймээс энэ ажиллагааг түргэн шуурхай болгохоор дронтой агаарын хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүллээ.

-Дронтой хүргэлтийн үйлчилгээний гол давуу тал нь хугацаа хэмнэх байх. Өөр ямар давуу тал байна? 

-Цаг хугацаа, хүний нөөц гэх мэт зүйлүүдэд давуу талууд үүсч байгаа. Хамгийн гол нь хүлээн авч байгаа харилцагчийн сэтгэл ханамж өндөр байна. Мөн цар тахалтай байгаа үед бие биетэйгээ уулзаж, аль болох гараас гар дамжуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа энэ үед ийм зүйл нэвтрүүлсэн нь давуу тал болоод байна.

161565033_250609656737698_4300892159690573170_n.jpg

-Анхны хүргэлтийг хамтран ажилладаг байгууллагадаа хийсэн гэсэн. Ойролцоогоор хэдэн км-ийн зайд, ямар хугацаанд хийсэн бэ? 

-Анхны хүргэлт хийсэн цэг рүү өмнө нь нэг талдаа 20-30 минут зарцуулдаг байсан. Харин одоо зургаан минут зарцуулж байгаа. Ойролцоогоор гурав орчим км-ийн зайтай байдаг. Дрон хүргэлтийн үйлчилгээний анхны илгээмжийг уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа засвар үйлчилгээ эрхэлдэг “Барловорлд” Монголиа” ХХК-д хийсэн. Одоогоор гурван чиглэлд хүргэлт хийхээр төлөвлөөд байгаа. 

-Хотын бүх чиглэлд үйлчилгээг нэвтрүүлэх боломжгүй юу? 

-Бид судалгаа хийж, техникийнхээ хэрэглээг судалсан. Улаанбаатарын цахилгаан болон кабель, сүлжээний хэрсэн олон утаснаас болж бүх цэгт хүргэлт хийх боломжгүй байгаа. Тиймээс одоогоор тогтсон хэдэн чиглэлд л энэ үйлчилгээгээ явуулж байгаа.

Дроны өөрийн хүчин чадал нь дээшээ 500 метр өндөрт нисэх байгаа. Тэгш талбайд 15км нисч чадах хүчин чадалтай. Бид энэхүү дроноо хоёр удирдлагатай болгочихсон юм. Тэгэхээр очсон цэгээсээ дахиад цаашаа 15 км туулах чадвартай.

-Хоёр удирдлагатай болгосон гэлээ. Мөн тээвэрлэлтэд зориулж тусгай хайрцаг бэлдсэн байсан. Энэ тухай яривал? 

-2.5кг доторх ачааг хүргэх боломжтой. Бид дрондоо давхар хайрцаг бэлдсэн байгаа. Тусгай зориулалтыг нэмэлт хайрцаг хийсэн гэсэн үг. А4-ийн хэмжээнээс арай том. Бичиг цааснаас гадна бэлэг сэлт хүргэлтээр явуулахаар яригдаж байгаа. Энэ дрон маань ачаатайгаа нийлээд 9кг жинтэй. 

-Дроноор хүргэлт хийх үйлчилгээний зөвшөөрөл авсан уу. Ямар нэгэн эрсдэлтэй зүйл гарах талаас нь судалгаа хийсэн үү?

-Дроноор хүргэлт хийх үйлчилгээг Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанд бүртгүүлэн зөвшөөрөл авч, “Монгол даатгал” компаниар аюулгүй ажиллагаа, үүсч болох эрсдэлийг  бүрэн даатгуулсан. Судалгааны хувьд долоо хоног туршилт хийсэн.

-Хамгийн сүүлийн үеийн дрон байх. Үзүүлэлтийн тухай товчхон танилцуулаач? 

-Дэлхийн томоохон компани болох DJI компанийн хамгийн сүүлийн үеийн загвар болох Matrice 300 RTK-аар хүргэлтээ хийж байгаа. Энэ дрон нь том оббьектийг өөрөө мэдэрдэг. Санах ой, илүү камер нэмэх тоноглолтой байгаа. Техник үзүүлэлт нь 15м/с салхинд тэсвэртэй гэж үздэг. Бид нар эрсдлээ тооцоолж салхины хурдыг 12м/с-ээс доош байсан тохиолдолд нисгэдэг. 

 

 

 

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө