Какүрюү М.Ананд бэртлийн улмаас зодог тайлахаар болжээ

2021 оны 3 сарын 242021-03-24
Какүрюү М.Ананд бэртлийн улмаас зодог тайлахаар болжээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какүрюү Рикисабуро буюу М.Ананд Японы сумогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ гаргаж, Холбоо хүсэлтийг нь хүлээн авлаа.

Ёкозүна Какүрю мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 6 удаа түрүүлсэн ч сүүлийн 5 тэмцээнийг гэмтлийн улмаас өнжөөд байсан юм. Японы сумогийн холбооноос өнгөрсөн оны 11-р сард олон тэмцээн өнжиж байгаа Ёкозүна Какүрюү, Хакухо хатуу нарт хатуу сануулга өгөөд байсан.

Ёкозүна Какүрюү тэр цагаас хойш 2 тэмцээн дарааллан гэмтлийн улмаас бүтэн өнжсөн бол Ёкозүна Хакухо нэгдүгээр сарын тэмцээнийг Ковид-19 өвчний халдвар авсны улмаас өнжиж, энэ сард тэмцээний 3 дахь өдрөөс өнжөөд байна.

Ёкозүна Какүрюү Ананд өнгөрсөн оны 12 дугаар сард Японы иргэншил авсан бөгөөд ингэснээрээ өөрийн дэвжээг байгуулж, сумогийн холбоонд үлдэх боломж бүрдсэн билээ.

Ёкозүна Какүрюү одоогоос 2 долоо хоногийн өмнө зодог тайлах бодолгүй байгаагаа дэвжээний эзэндээ хэлсэн гэх мэдээлэл байсан ч гэнэтийн шийдвэр гаргаж зодог тайллаа.

Санал болгох

Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

3 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө
Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. 

5 өдрийн өмнө