Мөрөн суманд тэг зогсолт хийлээ

2021 оны 3 сарын 252021-03-25
Мөрөн суманд тэг зогсолт хийлээ

Мөрөн суманд өчигдөр коронавирусийн 2 тохиолдол батлагдсан учраас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 14-р хуралдаанаар 3 дугаар сарын 24-ний 23.00 цагаас 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Тус  аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Тодруулбал  Улаанбаатар хотоос  3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Халдвартай нь батлагдсан хүмүүстэй ойр болон дам харьцсан иргэдийг илрүүлэх тандалт судалгааг хийж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Санал болгох

Дархан-Уул аймагт нийт тохиолдол 324 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 324 боллоо.

1 өдрийн өмнө
Хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ

Хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр халдварыг тээн, бусдад тараасан тохиолдол гарсаар байна.

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт халдварын эрсдэлтэй байршлуудаас маргааш шинжилгээ авна

Дарханд сүүлийн 24 цагт 441 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг тохиолдол  батлагдсан байна. Ингэснээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо 182 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдлын хувьд: 

6 өдрийн өмнө
Зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Өнгөрсөн хоногт буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-15-нд өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм:

6 өдрийн өмнө