Дархан-Уул аймагт тэг зогсолт хийхгүй гэв

2021 оны 3 сарын 262021-03-26
Дархан-Уул аймагт тэг зогсолт хийхгүй гэв

Сүүлийн 24 цагт нийт 513 шинжилгээ хийхэд 4 хүний хариу эерэг гарсан байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас нэмж халдвар илэрснээр Дархан-Уул аймагт КОВИД-19-ийн шинээр батлагдсан тохиолдол 30 боллоо. 

Батлагдсан тохиолдлууд нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалд сувилуулсан 7, Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч 2, Эрүүл мэндийн 1 ажилтан, ХХҮҮГ-ын 1 ажилтан, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1 ахмад настан нийт 12 иргэн тэдгээрээс үүдэлтэй халдварласан 18 хавьтал байгаа юм.  

Нийт шинээр батлагдсан 30 тохиолдлын 16 нь Дархан суманд, 14 нь Шарын гол сумын иргэд байна. Тэдгээрийн ойрын хавьтлын 169 иргэнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлан шинжилгээ авч байна. Гэрийн тусгаарлалтад 512 иргэн байна.  

Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 28-ны өдрийн 18:00 цаг гэхэд дараах ажлуудыг бүрэн дуусгах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. 

-Нийтийн эзэмшлийн зам талбай, ААНБ-ын ариутгал халдваргүйтлийг дуусгах 

-БШУЯ-наас шийдвэрлэж өгсөн 30 сая төгрөгийг зориулалтаар нь зарцуулж ЕБС, СӨБ-ын байгууллагуудын ариутгал халдваргүйтлийг хийх 

-Томоохон худалдааны төвүүд болон дэд бүтцийн байгууллагуудыг өөрсдийн зардлаар нийт ажилчдынхаа 50 хүртэлх  хувийг шинжилгээнд бүрэн хамруулна.

Ковидын эсрэг дахлаажуулалттай холбоотой ажилд аймгийн Онцгой комисс, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулан идэвхийлэн ажиллаж УОК, ЭМЯ-нд байнга вакцин авах хүсэлтээ албан ёсоор хүргүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд эхний ээлжийн вакцин  маргаашнаас ирэхээр болсон байна. Эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч ажилчид болон аймгийн Онцгой комиссын гишүүдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Санал болгох

Дархан-Уул аймагт нийт тохиолдол 324 боллоо

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 96 сорьцод шинжилгээ хийхэд 39 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 324 боллоо.

1 өдрийн өмнө
Хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ

Хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр халдварыг тээн, бусдад тараасан тохиолдол гарсаар байна.

1 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт халдварын эрсдэлтэй байршлуудаас маргааш шинжилгээ авна

Дарханд сүүлийн 24 цагт 441 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг тохиолдол  батлагдсан байна. Ингэснээр 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шинээр бүртгэгдсэн халдварын тоо 182 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдлын хувьд: 

6 өдрийн өмнө
Зарим нутгаар хүчтэй шороон шуурга болж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Өнгөрсөн хоногт буюу 2021 оны 04 дүгээр сарын 14-15-нд өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм:

6 өдрийн өмнө