Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талд 4-6 метр өндөр нарс мод тарихаар болжээ

2021 оны 3 сарын 292021-03-29
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын хоёр талд 4-6 метр өндөр нарс мод тарихаар болжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул тэргүүтэй удирдлагын баг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус хүрээлэнгийн үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх ажлуудаар хамтрах чиглэлээр хүсэлт тавьж, санал солилцлоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Улиастайн гүүр хүртэлх нийт 973 га талбай талбайг хамардаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд хамгийн их зорчдог зам болох 2.6 километр үргэлжлэх дугуйн замын хоёр талаар 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажил болон хүрээлэнгийн мод үржүүлгийн 10 га талбайд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Хотын Ерөнхий менежер, Чанарын менежментийн зөвлөлийн эрдэмтэд, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллага тус тус оролцсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо

Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

2 цагийн өмнө
Нийслэлд вакцинжуулалтын 160 цэг ажиллаж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод 35 цэгт 66 багийн 499 эмч, ажилтан ажиллана. Тэд хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 10877 албан хаагчийг дархлаажуулах юм.

3 цагийн өмнө
Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэжээ

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 ажилтан ажилласан байна.

1 өдрийн өмнө
“Хан Хиллс” хотхонд гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.  Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан  “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана.

2 өдрийн өмнө