Улсын онцгой комисс цахимаар хуралдаж, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж 2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Өнөөдрийн Засгийн газрын хурал цуцлагдсан бөгөөд хөл хорио тогтоох эсэхийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Лхагва гараг хүртэл шаардлагатай тооцоо судалгааг эцэслэх аж.