Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан.
Хохирогч ухаангүй, тархинд нь цус харвасан байдалтай Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд саяхан мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүссэн. Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн тодорхой албан тушаалтнууд болон хэрэг гарах үед байсан алба хаагчдад шат дараалсан арга хэмжээ авна гэлээ.
Амиа алдсан цэргийн ар гэрт хуульд заасны дагуу таван жилийн цалин хөлстэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг олгоно гэв.
Энэ хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.