Японы хэвлэлд Монгол Улс экологийн хямралд анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилжээ

2021 оны 4 сарын 22021-04-02
Японы хэвлэлд Монгол Улс экологийн хямралд анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилжээ

Японы Никкеи агентлаг Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хөндөж өнгөрсөн сарын дундуур Монгол Улсаас дэгдэж, Зүүн хойд Азийн бусад орнуудад хүрсэн шар шороон шуурга Монгол Улсын олон жил үл тоосон экологийн асуудлыг ил болгож байна гэж үзжээ. Энэхүү мэдээлэлд БНХАУ-ын хойд хэсгийн мужуудаар дайрч өнгөрсөн шар шороонд шуурга нь 3 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас дэгдсэн нь байгаль, цаг уурын албан мэдээллүүдээр тогтоогдсон болохыг цохон тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн бусад орнууд агаарын бохирдлыг хянах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлсэн Монгол Улсын энэ чиглэлд авч  хэрэгжүүлэх арга хэмжээ нь илт хоцорч байгаа нь асуудал үүсгэж байгааг онцолжээ. 

Тэр дундаа БНХАУ 2000-аад оны эхэнд үеэс дотооддоо энэ мэтийн байгалийн гамшигт үзэгдэл гарахаас сэргийлж, их хэмжээний хөрөнгө оруулсан тул дотоод хүчин зүйлсээс шалтгаалан энэ мэтийн гамшигт үзэгдэл гарах нь буурсан ч тус улсад сүүлийн 10 орчим жил тохиогоогүй хүчтэй шар шороон шуурга Монгол Улсаас дэгдэн орж ирсэн гэж энэхүү мэдээлэлд бичсэн байна. Мөн олон улсын хэвлэл, мэдээллийн агентлагууд энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгааг буруушаасан өнгө аяс ч энэ нийтлэлээс харагдаж байна. Энэхүү нийтлэлд Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлыг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон авч үзжээ. 

Нэгдүгээр экологийн хувьд Монгол Улсын нийт газар нутгийн 10 орчим хувь нь л ой, харин 80 орчим хувь нь уулархаг болон цөл хээр нутаг бүрдүүлдэг нь үүнд нөлөөлөх суурь хүчин зүйл болж байна. Мөн хаврын цагт хүчтэй салхи дэгддэг нь ч үүнд нөлөөлдөг. Түүнээс гадна харьцангуй глобал шинжтэй хүчин зүйл буюу дэлхийн дулаарал Монгол Улсаас шар шороон шуурга дэгдэхэд нөлөөлж буй бөгөөд тухайлбал 1940 оноос хойш Монгол Улсын дундаж агаарын хэм цельсийн 1.8 хэмээр нэмэгдсэн бөгөөд цаашдаа ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна. 

Зүүн хойд Азийн дэд бүс нутгийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэдээллээр агаарын хэм нэмэгдэж байгаа нь угаасаа хуурай бүсүүд улам хуурайшихад хүргэж, цөлжилт үүсгэж түүнээс үүдэн шороон шуурга дэгдэх үндэс болж байна. Харин эдгээр байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан үндэс суурь нь тавигдаж буй экологийн хямралыг хүний хүчин зүйлс улам бүр хүндрүүлж байгаа гэх дүгнэлтийг энэхүү нийтлэлд хийжээ. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн судалгаагаар Монгол Улсын малын тоо тоолгой бэлчээрийн даацаасаа 33 саяар давсан, 1990 оноос хойш малын тоо толгой 2.6 дахин өссөн зэрэг хүчин зүйлсийг онцолж байна. 

Нөгөө талаасаа хотжилт идэвхтэй явагдаж, хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн идэвхтэй шилжилт хөдөлгөөн явагдсанаар мал маллах хүний нөөц дутмаг болсон нь ч цөлжилтийн шалтгаан байх боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна уул уурхайн үйл ажиллагаа идэвхжсэн, ноолуурын үнэ өссөнөөс ямаан тоо толгой нэмэгдсэн, амьжиргааны зардал нэмэгдэж буй тул малчид ашиг харж ямаа маллах болсон зэргийг ч онцлон бичсэн байна. 

Хэдийгээр энэ асуудал 3 дугаар сарын дунд үед явагдсан шар шороон шуурганаас үүдэн дахин нэг удаа олон улсын анхааралд өртөж байгаа ч шинэ сэдэв биш. Тухайлбал Монгол Улс дахь цөлжилт, түүнээс үүдэлтэй шар шороонд шуурга хэдийн Зүүн хойд Азийн бусад орнуудын хувьд асуудал болсон гэж үзэж болно. 

Тэр утгаараа эдгээр орнуудын иргэдийн дунд Монгол Улсыг тодорхой хэмжээнд шүүмжилсэн өнгө аяс гардагийг буруутгах аргагүй. Харин албаны байгууллагуудын хувьд энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлдэг. Никкей агентлагийн хэвлэсэн нийтлэлд ч өнгөрсөн хугацаанд Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй байсан, үүнд эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлсөн, цаашдаа ч нөлөөлөх тул ойрын хугацаанд үр дүнд хүрэхэд бэрх гэж дүгнэснээс гадна энэ чиглэлийн бүс нутгийн хамтын ажиллагаа ч үр дүнд хүрэхгүй байгааг онцолжээ. 
 

Санал болгох

Өнөөдөр ямар ч мэдээ алга

Заримдаа бидэнд тийм ч их хамаатай биш элдэв мэдээлэлд автсанаас хөгжим сонсох нь арай дээр сонголт гэж тайлбарлах хүмүүс бий. 

39 минутын өмнө
Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

20 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө