АНУ-ын шинэ Засгийн газар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

2021 оны 4 сарын 22021-04-02
АНУ-ын шинэ Засгийн газар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Байден үүрэгт ажлаа авснаасаа хойш анх удаа өөрийн кабинетаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдууллаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн Кабинет буюу бусад улс орнуудтай дүйцүүлж ойлговол Засгийн газар нь Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон салбар хариуцсан 15 Нарийн бичгийн дарга буюу бусад улстай дүйцүүлж ойлговол сайд нар, түүнчлэн ЕТГ-ын дарга, АНУ-аас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Үндэсний тагнуулын албаны дарга, АНУ-ын Худалдааны Төлөөлөгч гэх мэт 25  албан тушаалтнуудаас бүрддэг. 

Байдены Засгийн газрын гишүүдийг Сенатаар хэлэлцэн томилох үйл явц анх түүнийг тангарагаар өргөсөн цагаас хойш эхлэж, өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн сайдаар Марти Уалшыг томилсноор кабинет бүрэлдэж дууссан. АНУ-ын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг харгалзан үзвэл Засгийн газрын гишүүдийн дотроос дөрвийг нь голлох албан тушаалууд гэж тооцдог бөгөөд Байдены засаг захиргааны хувьд эдгээр нь Төрийн нарийн бичгийн дарга Блинкен, Батлан хамгаалахын сайд Остин, Сангийн сайд Иеллен, Ерөнхий прокурор буюу Хууль зүйн сайд Гарланд нар болж байна. 

Байдены кабинетын голлох онцлог АНУ-ын түүхэн дэх урьд өмнөх Засгийн газруудтай харьцуулахад нийгмийн бүлгүүдийн оролцоог хамгийн тэгш хангасанд оршиж байна. Тухайлбал энэ Засгийн газарт 10 эмэгтэй, 6 хар арьстан, 4 Испани гаралтай хүн болон АНУ-ын түүхэн дэх анхны уугуул Америк Засгийн газрын гишүүнд багтаж байгаа. Мөн Зам тээврийн сайд Пит Буттижич АНУ-д сайдын түвшний албан тушаал хашсан анхны ЛГБТ хүн болж байна. 

Ямартай ч АНУ-ын түүхэнд байгаагүй нийгмийн бүлгүүдийн оролцоог тэгш хангасан гэгдэж байгаа кабинет бүрэлдэж, анхны хуралдаанаа хийлээ. Нэн түрүүнд эхний хуралдаанаас Ерөнхийлөгч Байден засаг захиргааг нь төлөөлж Конгресстэй ажиллаж, эдийн засгийн бодлого, төлөвлөгөөг нь Америкийн олон нийтэд сурталчлах 5 албан тушаалтныг Засгийн газрын гишүүдийнхээ дотроос томиллоо. 

Энэ 5 сайдын хувьд нэн түрүүнд Байдены Засгийн газрын хэрэгжүүлж буй төрийн байгууллагууд худалдан авалт хийхдээ дотооддоо үйлдвэрлэсэн барааг худалдан авахыг урьтал болгох зарчмыг мөрдүүлэх, сурталчлах чиглэлд ажиллана. Түүнээс гадна Конгрессоос батласан Ковид-19 өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх 1.9 их наяд долларын төлөвлөгөөг мөн сурталчлах ажлд анхаарал хандууулах төлөвтэй байна. 

Түүнээс гадна Байдены засаг захиргаа 2.25 их наяд долларын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулаад байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг Конгрессоор хэлэлцүүлэх чиглэлд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн кабинет анхаарал хандуулах нь гарцааагүй.  
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

19 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө