Хаягдал хогийг дахивар нөөц болгон ашиглаж мөнгө болгох боломжтой

2
2021 оны 4 сарын 22021-04-02
Хаягдал хогийг дахивар нөөц болгон ашиглаж мөнгө болгох боломжтой

Бидний өдөр тутам хэрэглэж байгаа бүх зүйл тодорхой хэмжээгээр хог болж байгальд хор нөлөө үзүүлдэг. Тэгвэл ахуйн болон албан тасалгааны хогийг байгальд тэр чигт нь хаялгүйгээр ангилан ялгаж тушааснаар мөнгө болгох боломжтой байдаг байна. Ингэснээр нэг талдаа байгальд ээлтэй, нөгөө талдаа хогийг мөнгө болгох боломж бүрдэх юм. Энэ талаар дахивар хог худалдан авдаг "Төвшин сайхан төв"-ийн менежер О.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Төвшин сайхан төвийн үйл ажиллагааг товчхон танилцуулахгүй юу? 

-Манай дахивар нөөц авдаг цэг 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд хоёрдогч түүхий эдээс гадна, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд материалыг хувь хүн, ААН-ээс худалдан авч нөөцөөр нь ханган ажиллаж байна.

Нэг ёсондоо хувь хүмүүсээс ангилан ялгасан хогийг худалдан авч түүхий эд шаардлагатай байгаа дахин боловсруулах үйлдвэрт нийлдэг. 

-Коронавирус халдварт өвчинөөс шалтгаалж ямар нэгэн хүндрэлтэй зүйл үүсэв үү? 

-Цар тахлын үед хэд хэдэн удаа хөл хорио тогтоосноос болж үйл ажиллагаа бага зэрэг саадсан. Гэхдээ дотоодын дахин боловсруулах үйлдвэр буюу бидний байнгын түншүүдэд нөөц шаардлагатай учир боломж бололцоогоо дайчлан ажилласан. Манайх байнгын 8-10 ажилтныг ажлын байраар ханган ажилладаг. 

-Дахивар бүтээгдэхүүн нийлүүлэгчид хэр байв? 

-Манайд ер нь өдөрт дунджаар 30-с дээш иргэд, ААН дахивар бүтээгдэхүүнээ авчирч өгдөг. Албан байгууллага айл өрхүүдийг нийлүүлбэл ойролцоогоор 50 орчим болох байх. Энэ тоо хөл хорионоос болж буурсан ч, эргээд нэмэгдэж байгаа. 

-Дотоодын хичнээн компанид дахивар бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?

-Монголд өнөөдрийн байдлаар зургаан дотоодын дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тухайбал “Эко пет” ХХК картон цааснаас бор цаас, хуванцараас хуванцар үрэл, лаазнаас хайлшин гулдмай үйлдвэрлэдэг. “Түмэн шувуут” компанийн сав баглаа боодол бэлтгэх үйлдвэр биднээс цагаан цаас худалдан авч өндөгний сетик буюу үүр хийдэг.

Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр авч ган нийлүүлдэг. Мөн “Апу” ХК-ний “Депод” ХХК биднээс архи, пивоны шил дахин ашиглах зорилгоор худалдан авдаг. Металийн төрөлд Хайлшний хувьд “Пийс стил” групп дахин боловсруулж усан онгоцны тэнцвэржүүлэгч, “Амарсанаа степ” ХХК тогоо болон бусад хэрэглэл дахин боловсруулан үйлдвэрлэн дотооддоо болон экспортонд гаргадаг. Бидний өдөр тутамд ихээр хэрэглэн хаядаг зөөлөн төрлийн HDPE хуванцар, пакетан гялгар уутаар “Скай фалкон”ХХК үрлэн бэлдэц хийн бичил үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг. Зөөлөн төрлийн гялгар уутны тухайд “Пластик центер”ХХК нүхэн жорлонгийн доторлогоо хийхэд хэрэглэгддэг.

-Хичнээн нөр төрлийн дахивар бүтээгдэхүүн худалдан авдаг вэ?

-Цаас, хуванцар, гялгар уут, ахуйн шил, архи пивоны шил, төмөр, метал, хаягдал маш, тоног төхөөрөмж, мотор хроп зэргийг худалдан авдаг ба Эдгээр нь дотроо бас хэд хэдэн нарийвлан төрөлжүүлэн 64 ширхэг дахивар нөөцийг авч байна. Ингээд харахаар 6-8 төрөл болж байгаа юм. Монголын дахин боловсруулах үйлдвэрүүдийн тухайд чадамжаасаа шалтгаалж дахивар нөөцийг төрлүүдэд өөрчлөлт оруулдаг. Үүнтэй холбоотой үнийн хувьд өсөлт бууралттай байдаг.

160236092_750281709021186_4716226313500219070_n.png

-Энэ нэр төрлүүдээс хувь иргэд гэрээсээ ямар төрлийн бүтээгдэхүүн авч ирдэг вэ?

-Дийлэнхдээ гадаадад боловсрол эзэмшээд ирсэн, олон жил гадаадад амьдарсан хүмүүс хогоо ангилан ялгаж тушаадаг. Байнгын хогоо ангилан авчирч өгдөг хүмүүс бий. Мөн үүгээр өдрийн хоолоо залгуулдаг иргэд ч байдаг. Эдгээр иргэд ихэнхдээ ус ундааны лааз, хуванцар, дэвтэр номны цаас, кардион, гялгар уут зэргийг ангилан авчирдаг. Манайх зөөлөн гялгар уутыг түлхүү авдаг. Ер нь хамгийн их ирдэг зүйл нь гялгар уут. Түүний дараа ахуйн шилнүүд ирдэг. Мөн сүүлийн үед газны сав, виноны шил их ирдэг болсон. 

төвшин сайхан төв.jpg

Гэр хорооллын өрхөөс машины тоног төхөөрөмж, төмөр сэлбэг их ирдэг. Ган ширэм, нимгэн төмрийг авчирч өгдөг.

-Дахивар бүтээгдэхүүн авахад ямар шаардлага тавьдаг вэ?

-Хуванцар болон шил шилэн бүтээгдэхүүнүүд заавал шингэний үлдэгдэлгүй байх ёстой. Ингэж байж дахивар бүтээгдэхүүн авч байгаа болон дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад оруулахад амар болдог. Нэг ёсондоо хуванцар болон шилэн савнуудын дотор шингэний үлдэгдэлгүй, нэг удаа зайлчихсан байх ёстой. Цаасан дээр бол үдээс, наалт, хавтас, скоч, шохойгүй байх ёстой. Кардион цаасыг бол дэвтэрлээд эвхчихсэн байхад л болно.

-Иргэд хогоо ангилан ялгах болон байгальд хог хаяхгүй байх тал дээр юуг анхаарах ёстой вэ. Зөвлөгөө өгвөл?

-Иргэд хамгийн түрүүнд худалдан авалт хийхдээ энэ зүйлээс хэр их хог үлдэх бол гэдэгт анхаарах хэрэгтэй үнэхээр мөнгөөрөө худалдан аваад бидэнд ашиг ШИМ нь юү үлдэх вэ? гэдэгт анализ хийх хэрэгтэй байна. Нэгэнт худалдан авсан бол энэ зүйл байгальд хэр их хор нөлөө үзүүлдэгийг судлах хэрэгтэй. Миний хувьд дотоодод дахин ашигладаг зүйлүүдийг сонгон хэрэглэхийг боддог. Тухайлбал дотоодын үйлдвэрийн дахин ашиглах, дахин үйлдвэрлэх боломжтой сав баглаатай ундаа, ус, шил, лааз, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт.

Мөн цаасыг албан байгууллагууд маш их ашигладаг бөгөөд нэг удаагийн сургалт, семинарт гэхэд л дахин ашиглахгүй зүйлд хэвлэсэн ном, тараах материалын бэлдэж, тэр нь эргээд хог болдог. Түүний оронд цаг үеээ дагаад яг хэрэглэх хүнд нь л зөөврөөр цахимжуулж бэлдэж нийлүүлэх шаардлагатай байна. Энэ мэт иргэдийн мэддэг хэрнээ хайхрамжгүй ханддаг зүйлсийг санаж бас сануулж байх нь хамгаас чухал юм. Бид чинь оюун ухаант хүний төрөл шүү дээ.

 

Санал болгох

Шодойн хавдраар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь эрхтнээ тайруулдаг

Сүүлийн жилүүдэд эр бэлэг эрхтний хорт хавдар ихсэх хандлагатай болжээ. Энэ төрлийн хавдрыг шодойн хавдар гэх бөгөөд эрт үедээ оношлогдоогүйн улмаас бэлэг эрхтнийг тайрах тохиолдол нэмэгдсэн байна. Тэгвэл бид энэ өвчний талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын их эмч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.

2 өдрийн өмнө
Ганцхан хоногийн дотор хандив цуглуулж, сумынхаа ЭМНЭЛГИЙГ түргэний тэрэгтэй болгожээ

Төв аймгийн Жаргалант сумын иргэд сумынхаа Эрүүл мэндийн төвд шинэ автомашин авч өгчээ. Тус сайн үйлсийн аяныг “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ зохион байгуулсан бөгөөд нэг хоногийн дотор автомашины мөнгө цугларчээ. Хандивт 134 иргэн, ААН, анги хамт олон оролцож нийт 25 сая 666 мянга 500 төгрөг цугларсан байна. Тэгвэл бид сайн үйлсийн талаар “Жаргалантын хөгжил залуучуудын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Даваажаргалтай ярилцлаа.

5 өдрийн өмнө
ҮХЦ нь хүртэл Үндсэн хуулиа буруу тайлбарлаж байгаа нь эмгэнэл

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульчдын үзэж байгаагаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд байхгүй зүйлийг улстөрийн зорилгоор бий болгохыг шаардан, маргаан үүсгэж байна гэж үзэж байна.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа. 

6 өдрийн өмнө
Үе дамжин өвлөгдсөн хуучин АВДРЫГ шинэчлэн засварлаж байна

Эрт үеэс өвлөгдөж ирсэн үнэт өв болох авдрыг орчин үеийн тавилгатай энэ тэнцэхүйц болтол нь засаж шинэчилж буй Б.Эрболдыг энэ удаад онцолж байна. Тэрээр хуучирч муудсан авдрыг өмнөх хийц загвараар нь сэргээн засварлахаас гадна, хэв загварыг нь өөрчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, шинэчилж байна.

7 өдрийн өмнө