Ирэх Даваа гарагаас өглөө, оройны ачаалалтай үед ТӨҮГ-ын автобусуудыг нийтийн тээвэрт явуулах чиглэл өглөө

7
2021 оны 4 сарын 22021-04-02
Ирэх Даваа гарагаас өглөө, оройны ачаалалтай үед ТӨҮГ-ын автобусуудыг нийтийн тээвэрт явуулах чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан нийтийн тээврийг хүртээмж, үйлчилгээг сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө, оройны ачаалал ихтэй үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд буй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах чиглэл өгөв. Тэрбээр "Гол өндөр ачаалалтай чиглэлүүдэд өглөө, оройн цагт төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаа автобусуудыг оруул. Жолооч нарын цалинг ТӨҮГ нь даах хэрэгтэй.

Өнөөдрийн дотор холбогдох албаныхан ярилцаж, ирэх Даваа гарагаас үйлчилж эхлүүлэх нь зөв. Гэхдээ компаниудынхаа орлогод дарамт болж болохгүй. Мөн халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулах хэрэгтэй" хэмээв.

Санал болгох

Эмч, алба хаагчдад урамшуулал олгох зардлыг хэлэлцэнэ

Цар тахалтай тэмцэж буй эмч, алба хаагчдад олгох урамшууллыг батлах,   “Оюу Толгой”-н нэхэмжлэлээр арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах,

3 цагийн өмнө
Г.Ганбаяр: Тавдугаар сарын эхний 14 хоногт бүх багш нараа дархлаажуулна

Нийслэлд одоогоор 24 мянган багш, ажилчид эхний тундаа хамрагдаад байгаа. Харин орон нутгийн багш нарыг дархлаажуулах ажил хожуу эхэлсэн.

4 цагийн өмнө
ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргав

Энэ сарын 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тоо болон нас баралт  нэмэгдсэн хэвээр байгаа. Тиймээс хөл хориог 7-14 хоног сунгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Энэ ням гарагт хөл хорио дуусна. Тиймээс ЭМЯ-ны энэ саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэлээ.

4 цагийн өмнө
С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.

4 цагийн өмнө