ДЭМБ-аас БНХАУ-ын хөгжүүлсэн хоёр вакцинд энэ сард зөвшөөрөл олгоно

2021 оны 4 сарын 52021-04-05
ДЭМБ-аас БНХАУ-ын хөгжүүлсэн хоёр вакцинд энэ сард зөвшөөрөл олгоно

ДЭМБ энэ сардаа багтаан БНХАУ-д хөгжүүлсэн Ковид-19 өвчний эсрэг хоёр вакцин буюу Синовак болон Синофарм компанийн вакцинуудад зөвшөөрөл олгох төлөвтэй байна. Тус хоёр компанийн хувьд хөгжүүлсэн вакцин нь ДЭМБ-аас тавьж буй тодорхой шаардлагуудад нийцэж буйг нотолсон бичиг баримтыг ДЭМБ-д гардуулан өгсөн. 

Улмаар ДЭМБ-ын Шинжээчдийн Стратегийн зөвлөх бүлгийн ахлагч Алехандро Кравиото БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгч компаниудын өгсөн материалаас үзэхэд тухайн вакцинууд ДЭМБ-ын байгууллагын тавьж буй үр дүнгийн түвшингийн болон аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа гэж мэдэгдээд байна. Хэдийгээр БНХАУ-ын вакцинуудын клиникийн туршилтын үр дүнгийн талаарх мэдээлэл барууны орнуудад хөгжүүлсэн вакцин шиг ил тод биш, вакцины талаар харилцан адилгүй мэдээлэл болон эргэлзээ тодорхой түвшинд оршиж байгаа ч ДЭМБ-аас ямартай ч Хятад вакцинууд шаардлагад нийцэж байгаа гэж мэдэгдэж байгаа нь нааштай мэдээлэл гэж үзэж болно. 

Тухайлбал энэ хоёр вакцин ДЭМБ-ын шаардлагад нийцэж байгаа гэх мэдээллээс үзвэл ямартай ч үр дүнгийн түвшин нь 50 хувиас дээш, хүний биед аюулгүй гэсэн үг. Гэхдээ ДЭМБ-ын зарим шинжээчдийн хувьд БНХАУ-ын хоёр вакцины талаар зарим мэдээлэл бүрэн тодорхой биш, тухайлбал ахмад настнуудад ямар нөлөөтэй талаарх тусгайлсан мэдээлэл байхгүй байна гэсэн шүүмжлэлийг гаргаж байна. Хэдий тийм ч энэ хоёр вакциныг аюулгүй, 50-аас дээш хувийн үр дүнтэй гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж буй тул энэ сарын сүүлээр шийдвэр гаргахда түвшиндээ санал хүргүүлэх төлөвтэй байна. 

Тиймээс энэ сардаа багтаан ДЭМБ Синофарм болон Синовак компаниудын вакцинд онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөл олгох магадлал өндөр байна. Хэдийгээр вакцины үр дүнгийн түвшин харьцангуй доогуур байгаа ч үр дүнгийн түвшин бол гол хүчин зүйл биш харин хамгийн гол нь аюулгүй байх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үйлдвэрлэгч буюу Хятадын талын хувьд ахмад настнуудад үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл байхгүй гэдгийн вакцинуудын клиникийн туршилтын үнэ цэнийг алдуулах хүчин зүйл болохгүй гэж үзэж байгаа. 

Үндсэндээ үүнийг ямар нэг тодорхой хүчин зүйлтэй гэхээс илүүтэйгээр вакцинд хамрагдсан сайн дурынхан дотор ахмад настнууд тохиолдлын шинж чанартайгаа цөөн байсантай холбоотой гэж мэдээлж байна. Хэдийгээр ДЭМБ одоог хүртэл Хятад вакцинуудад зөвшөөрөл олгоогүй ч гсэн дэлхийн олон орон Синовак болон Синофармийн вакциныг ашиглаад эхэлсэн. БНХАУ ч вакцины дипломат ажиллагаа явуулж энэ вакцинаа олон хөгжиж буй оронд хандивласны дотор Монгол Улс багтаж байгаа. Тэр дундаа дотооддоо БНХАУ-ын хувьд 60-аас дээш насныхан вакцин хийж эхлээд буй ахмад настнуудын биед ямар нөлөө үзүүлэхэд санаа зовох шаардлагагүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

БНХАУ-ын хоёр вакцин голлон олон улсын зах зээлд гараад байгаа нь мэдээж төрийн өмчит Эм үйлдвэрлэлийн компани буюу Синофарм компанийн вакцин болон халдвар өвчний эсрэг вакциныг хөгжүүлэх, боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Синовак компанийн вакцин байгаа. Түүнээс гадна Кансино компанийн вакциныг мөн тодорхой хэмжээдн ашиглаад эхлээд байгаа. Харин ДЭМБ одоогоор Их Британийн Астразенека болон Оксфордын Их сургуулийн хамтран хөгжүүлсэн вакцин, АНУ-ын Файзар, ХБНГУ-ын Бионтек компаниудын хамтран хөгжүүлсэн вакцин болон АНУ-ын Жонсон & Жонсон компанийн нэг тунт вакцинд онцгой нөхцөлд ашиглах зөвшөөрөл олгоод байна.
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

19 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө