Улаан өндөгний баяраар Европын зарим орнууд хөл хориогоо чангатгажээ

2021 оны 4 сарын 52021-04-05
Улаан өндөгний баяраар Европын зарим орнууд хөл хориогоо чангатгажээ

Өчигдөр дэлхий даяар Христийн шашинтнуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг болох Улаан өндөгний баяр тохиолоо. Улаан өндөгний баяр бол шашин талаасаа Есүс Христийн цовдлуулаад, 3 хоногийн эргэн төрсөн өдөр тэр утгаараа энэ баярын долоо хоногийг бүхэлд нь Христийн шашинтнууд Ариун 7 хоног гэж үздэг. 

Улаан өндөгний баярыг Христийн шашны урсгалууд харилцан адилгүй өдөр тэмдэглэдэг ч барууны ертөнцийн хувьд энэ оны улаан өндөгний баяр өчигдөр тохиолоо. Энэ оны Улаан өндөгний баярын гол онцлог нь цар тахлын үед тохиож буйд оршиж байгаа. Үндсэндээ энэ оны Улаан өндөгний баяр Ковид-19 цар тахлын үед хоёр дахь Улаан өндөгний баяр болж байна. 

Уламжлалын дагуу энэ өдөр Европын дийлэнх оронд олон өдөр дарааллан амарч, хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг боловч энэ онд нөхцөл байдал эсрэгээрээ байна. Хэдийгээр өдийг гэхэд Европт нөхцөл байдал тогтворжих бодит боломж байсан ч вирусийн мутацид орсон хувилбарууд Европоор идэвхтэй тархсан, вакцинжуулах үйл явц удааширснаас шалтгаалан Европын олон оронд эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмээ эрс чангатгахаас өөр аргагүйд хүрлээ. Тэр дундаа Итали, Францад хөл хорионы дэглэм эрс чангарч, Франц улс 3 дахь үндэсний хэмжээн хөл хорио тогтоосон бол Италид өнгөрөгч амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоосон. 

Энэ бол Ковид-19 цар тахал иргэдийн өдөр тутмын амдьралаас гадна соёл, уламжлалд хэрхэн нөлөөлж буйн жишээ юм. Гэхдээ мэдээж тодорхой соёл, шашны арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, жишээлбэл Ромын Пап энэ өдрийг тохиолдуулсан уламжлалт илтгэлээ тавьсан. Тэрээр энэ оны үгэндээ дэлхийн улс орнуудад вакцин түгээхийг, тэр дундаа ядуу буурай орнуудад түгээхийг уриалж, энэ хүнд цаг үед хүртэл зэвсэгт мөргөлдөөн гарч, цэргийн зардал нэмэгдсээр байгааг эсэргүүцсэн. 

Үүнээс гадна Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш буюу сүүлийн 2 сарын туршид өрнөж буй ардчилсан хөдөлгөөн, жагсаал өчигдөр Улаан өндөгний баярын соёл, уламжлалыг шингээсэн байдлаар явагдаж, иргэд өндөг барьж, цэргийн дэглэмийг эсэргүүцсэн үйл явдлыг ч олон улсын хэвлэлүүд онцолж байна. 
 

Санал болгох

Өнөөдөр ямар ч мэдээ алга

Заримдаа бидэнд тийм ч их хамаатай биш элдэв мэдээлэлд автсанаас хөгжим сонсох нь арай дээр сонголт гэж тайлбарлах хүмүүс бий. 

1 цагийн өмнө
Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

21 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө