Олимпын төрөлд нэмэгдсэн скейтбордын талбайн зураг төслийг танилцууллаа

2021 оны 4 сарын 52021-04-05
Олимпын төрөлд нэмэгдсэн скейтбордын талбайн зураг төслийг танилцууллаа

Токио 2020 Олимп болон Паралимпын наадмыг зохион байгуулах хороо Скейтбордын тэмцээн болох талбайн загварыг танилцууллаа. Талбайн бүтээн байгуулалтын ажил Олимпын тосгоны ойролцоо үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын эхээр ашиглалтад орохоор болжээ. Токио 2020 зуны олимпын наадмын хөтөлбөрт спортын таван төрөл шинээр нэмэгдсэний нэг нь Скейтбордын төрөл юм. Олимпын наадамд Скейтбордын спорт нь эрэгтэй, эмэгтэй төрөлд “гудамж”, “парк” гэсэн хоёр ангилалд зохиогдоно. 

“Гудамж” ангилал нь хотын гудамжийг дуурайлган хийсэн зам дээр зохиогдох бол “Парк” төрөл нь илүү төвөгтэй, муруй зам дээр явагддаг. Тэмцээний шүүгчид, тамирчдын агаарт байхдаа гүйцэтгэсэн хөдөлгөөн, үсрэлт, эргэлт зэрэг дасгалуудын хэцүү байдлаас гадна өндөр, хурдыг үнэлнэ. Дасгалын талбай нь стандарт тэмцээний хэмжээнээс 1.5-2 дахин том бөгөөд тамирчин бүрийг тэмцээний үеэр бэлэн байдалд байх боломжийг олгох юм. 

Токио 2020 скейтбордын дасгалын талбайн зураг төслийг Жо Сиаглиа гаргасан бол барилгын ажлыг Билл Минадео хянаж, гүйцэтгэжээ. Скейтбордын тэмцээн нь Олимпын тосгоны ойролцоох далайн эрэгт байрлах “Ариаке Урбан Спорт Парк”-т зохиогдох бөгөөд дасгалын талбайн бүтээн байгуулалтын ажил ирэх сарын эхээр дуусах юм. Токио 2020 зуны олимпын наадмын Скейтбордын эрэгтэй, эмэгтэй “Гудамж” ангиллын тэмцээн 7-р сарын 25-26-ны өдрүүдэд зохиогдох бол “Парк” ангиллын тэмцээн 8-р сарын 4-5-ны хооронд болох хуваарьтай байна. 
 

Санал болгох

Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

20 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө
Фейсбүүк энэ зунаас Клабхаустай адил аудио хэлэлцүүлэг хийж болно

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг даваа гарагт тус компани хэд хэдэн аудио бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Clubhouse-тай төстэй аудио өрөө, подкаст зэрэг багтаж байгаа юм.

1 өдрийн өмнө