Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэхэд вакцинжуулалт гол түлхэц болж байна

2021 оны 4 сарын 72021-04-07
Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэхэд вакцинжуулалт гол түлхэц болж байна

ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх таамаглалаа шинэчилж, өмнө нь буюу 1 дүгээр сард таамаглаж байснаас дэлхийн эдийн засаг илүү өндөр хурдаар эргэн сэргэж, энэ онд дэлхийн эдийн засаг 6 хувиар өснө гэж таамаглажээ. 6 хувь гэдэг бол 1980 онд ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүртгэж, тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болно. 

ОУВС-ийн хувьд энэ онд Дэлхийн эдийн засаг 5.5 хувиар өснө гэсэн таамаглал гаргасан. Харин  өнгөрсөн 3 сарын хугацаанд дэлхий даяар вакцинжуулах ажил идэвхтэй явагдаж, цар тахлын үе дуусах хугацаа наашилсан гэж үзэж буй тул Дэлхийн эдийн засаг ч өмнө нь таамаглаж байснаас богино хугацаанд эргэн сэргэж тооцож байна. Өнгөрсөн оны хувьд дэлхийн эдийн засаг, тэр дундаа БНХАУ-аас бусад бүхий л томоохон улс орны эдийн засаг тодорхой хэмжээнд ширгэсэн. Харин дэлхийн эдийн засаг цар тахлын үеийн хүндрэлээс салж, хурдацтай эргэн сэргэх нь үндсэндээ ойлгомжтой байсан. 

Дэлхий нийтээрээ эдийн засаг эргэн сэргэх хурд нэмэгдэж байна гэж ОУВС таамаглаж байгаа нь мэдээж эерэг мэдээ. Тэр дундаа дэлхийн дийлэнх улс орны эдийн засгийн өсөлт энэ онд олон жилийн дунджаасаа онцгой өндөр байх төлөвтэй байна. Тухайлбал дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засаг энэ онд 6.4 хувиар буюу 1984 оноос хойшхи хамгийн өндөр хувиар өсөх төлөвтэй байна. 

Харин хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засаг мөн олон жилийн дундаж үзүүлэлтээсээ өндөр хурдаар буюу 8.4 хувиар өсөж болох ирэх онд олон жилийн дундажтайгаа харьцангуй ойролцоо хувиар буюу 5.6 хувиар өснө гэж ОУВС таамаглаж байна. Түүнээс гадна олон жилийн дунджаар эдийн засгийн өсөлт нь харьцангуй доогуур, өнгөрсөн онд цар тахлаас үүдэн онцгой хүнд цохилт амссан өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг ч энэ онд 3.3-6.4 хүртэлх хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ дэлхийн улс орнуудад эдийн засаг эргэн сэргэх хурдыг харьцуулан авч үзэхэд харилцан адилгүй хэв шинжтэй буюу иргэдээ харьцангуй хурдан вакцинд хамруулж буй орнуудын эдийн засаг энэ ондоо хурдацтай эргэн сэргэхээр байхад зарим орны эдийн засаг энэ онд биш, ирэх онд эргэн сэргэх төлөвтэй байна. 

Монгол Улсын хувьд ОУВС-ын сүүлийн тооцооллоор эдийн засгийн буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 5 хувь, ирэх онд 7.5 хувь байна гэж тооцож байна. Түүнээс гадна эдийн засаг нь аялал, жуулчлалын салбарт голлон түшиглэсэн улс орнуудад мөн адил эдийн засаг эргэн сэргэх үйл явц харьцангуй удаашралтай байх төлөвтэй байна. Түүнээс гадна ОУВС-ийн тооцож байгаагаар энэ он болон ирэх онд эдийн засгийн өсөлтийн хурд харьцангуй өндөр байх ч дэлхий дахины тулгамдаж нэг эмзэг асуудал нь цар тахлаас үүдэн үгүй болсон зарим ажлын байр эргэн сэргэхгүй байх магадлал өндөр байгаа нь онцгой анхаарах асуудал болж байна. 
 

Санал болгох

Өнөөдөр ямар ч мэдээ алга

Заримдаа бидэнд тийм ч их хамаатай биш элдэв мэдээлэлд автсанаас хөгжим сонсох нь арай дээр сонголт гэж тайлбарлах хүмүүс бий. 

42 минутын өмнө
Кубын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел эрх баригч намын даргаар сонгогдлоо

Куба Улсын эрх баригч Коммунист намын даргаар одоогийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел сонгогдсоноор цаашид тус улсыг удирдах, нам, төрийн эрхийг нэгтгэн барих нөхцөл бүрдлээ. 

20 цагийн өмнө
Навальныйгийн биеийн байдал хүндэрсэн тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ

ОХУ-ын шүүх хоёрдугаар сард сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Алексей Навальныйд өмнө нь оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольсноос хойш Навальный хорих ангид хоригдож байгаа. 

1 өдрийн өмнө
Европын орнууд ОХУ-аас вакцин авснаар тус улсаас хамааралтай болох эрсдэл үүснэ гэж үзэж байна

Өнөөгийн байдлаар дэлхий дахины өмнө нийтлэг тулгамдаж буй хамгийн томоохон сорилт нь Ковид-19 цар тахлын эрин үеийг төгсгөл болгох асуудал болоод байна. 

1 өдрийн өмнө